Монгол, БНАСАУ-ын эрдэм шинжилгээний байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлнэ
![Монгол, БНАСАУ-ын эрдэм шинжилгээний байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлнэ](http://olnodo.com/images/5ec75ef9229c9.png)
БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У Сын Хо, Элчин зөвлөх Хан Чоль Мин, Гуравдугаар нарийн бичгийн дарга Ри Күн Сон нарын дипломат албаны төлөөлөгчид ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнд өчигдөр зочиллоо.
Уулзалтын үеэр Элчин сайд У Сын Хо “COVID-19” халдварын улмаас олон улсад үүсээд байгаа нөхцөл байдал тэр дундаа Солонгосын хойг, БНАСАУ-ын талаарх мэдээллийг танилцуулснаас гадна хоёр талын эрдэм шинжилгээний байгууллагуудын хамтын ажиллагааг цаашид дэмжин ажиллах нь зүйтэй гэж үзэж байгаа илэрхийлэв.
ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Р.Төрдалай БНАСАУ-ын ижил төрлийн эрдэм шинжилгээний байгууллагын эрдэмтэн судлаачидтай хамтран хоёр орны харилцааны түүх, бүс нутгийн хамтын ажиллагааны өнөөгийн өргөн хүрээтэй асуудлаар суурь судалгааны төсөл хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа дуулган холбоо тогтооход туслахыг хүслээ.
Уулзалтад хүрээлэнгийн Солонгос судлалын секторын эрхлэгч, доктор И.Энхболд, хүрээлэнгийн зөвлөх бөгөөд “Монгол-Зүүн хойд Азийн харилцааг дэмжих нийгэмлэг” ТББ-ын тэргүүн, докторант Н.Бямбадорж нар байлцав.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.