БНХАУ | Австралиас нүүрс худалдан авахаа зогсоолоо

БНХАУ | Австралиас нүүрс худалдан авахаа зогсоолоо

БНХАУ-ын засаг захиргаа олон хоног хэлэлцсэний дүнд тус улсын цахилгаан станцуудад Австралийн нүүрс нийлүүлэхгүй байхаар шийдвэрлэлээ. Ингэснээр Австралиас нүүрс худалдан авахгүй болж байгаа юм. Өнгөрсөн гуравдугаар сард Австралиас 4.3 сая тонн нүүрс экспортолсон мэдээ байна. Ингэснээр Австралийн нүүрсний зах зээл тун эмзэг байдалд шилжээд  байгаа аж. Учир нь Австралийн нүүрсний зах зээлийн хамгийн гол нийлүүлэгч нь БНХАУ юм.

 Одоогоор Австралийн Засгийн газар албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна. Нүүрсний зах зээлээс шалтгаалсан эдийн засгийн хямрал үүсгэхгүйн тулд ойрын хугацаанд экспортын түнш орноо олохоор болжээ.

Эх сурвалж: Daily Mail

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.