Монгол оюутан ОХУ-д маск авах гээд залилуулжээ

Монгол оюутан ОХУ-д маск авах гээд залилуулжээ

ОХУ-ын Омск хотын дээд сургуульд сурдаг 22 настай монгол оюутан цахим залиланд өртжээ.

Түүний нэг найз нь олон нийтийн сүлжээгээр захидал бичин, амны хаалт худалдан авсан ч илгээмж явуулах зардал байхгүй тул туслаач гэж хүссэн гэнэ. Амны хаалтыг үнэгүй зар тавьдаг сайтаас олсон хаягаар худалдан авсан байжээ. Найздаа туслахаар тус сайтад орсон оюутан мөнгө төлөхөөр картынхаа дугаар, хугацаа, нууц кодоо ч оруулсан байна. Дараа нь гар утсанд нь ирсэн тусгай кодуудыг ч нэг бүрчлэн оруулжээ. Гэтэл төлбөр төлөгдсөнгүй, харин картаас нь 7500 рубль алга болсныг гэнэт анзаарчээ.

Омск хотын Цагдаагийн газраас хэргийг шалгаж, мөнгө ямар дансанд шилжсэнийг мөрдөж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.