Бэлгийн багцад хадгалах хугацаа ойртсон бүтээгдэхүүнийг нэлээд оруулсныг тогтоожээ.
Мэргэжлийн хяналтын байгууллагаас “Нийтийг хамарсан баяр ёслол, цаг үеийн шаардлагаар зохион байгуулж буй арга хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд томоохон супермаркетуудаар худалдаж буй багцалсан хүүхдийн бэлэгний худалдаалалтад хяналт шалгалт хийжээ.
Шалгалтад “Номин тав трейд” ХХК-ийн “Номин Зунжин”, “Миний дэлгүүр” ХХК-ийн “Миний дэлгүүр”, “Моннидер” ХХК-ийн “Оргил Зунжин” супермаркетууд хамрагдсан байна.
Бэлэгний орцод орсон бүтээгдэхүүн тус бүрийн гарал үүсэл, хадгалалтын хугацаа зэргээс үзвэл гарал үүсэл тодорхойгүй, хадгалалтын хугацаа дууссан зэрэг зөрчил илрээгүй боловч хадгалах хугацаа нь ойртсон бүтээгдэхүүнийг багцад нэлээд оруулсныг тогтоожээ. Хяналт шалгалт үргэлжилж байгаа аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.