СЕХ: Н.Номтойбаяртай холбоотой албан ёсны шийдвэр гараагүй
![СЕХ: Н.Номтойбаяртай холбоотой албан ёсны шийдвэр гараагүй](http://olnodo.com/media/images/5ec8da52ae7e9.jpg)
УИХ-ын сонгуульд нэр дэвших хүсэлтээ өгсөн Н.Номтойбаярыг нэр дэвшилтээс хасах оролдлого хийж байна гэх мэдээлэл цацагдаж эхэлжээ. Энэ талаар Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/-ноос тодруулахад “Бид тав хоногт багтаан нэр дэвшигчдийг зарлах болно. Одоогоор ямар ч албан ёсны шийдвэр гараагүй” гэх тайлбарыг өглөө.
Сануулахад, СЕХ нэр дэвшигчдийг бүртгэх эсэх асуудлыг өчигдрөөс /2020.05.22/ хэлэлцэж эхэлсэн. Хуульд заасны дагуу нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногт багтаан нягтлан шалгаж, бүртгэх эсэх тухай асуудлыг шийдвэрлэх аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.