Хятадын цахим орчинд монголчуудын тусламж гол сэдэв хэвээр байна

Хятадын цахим орчинд монголчуудын тусламж гол сэдэв хэвээр байна

Монгол Улсын төрийн тэргүүн Х.Баттулга, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нар шинэ төрлийн коронавирус анхлан тархсан БНХАУ-д айлчлал хийсэн явдал одоо ч сошиал орчинд хуучраагүй сэдэв хэвээр байна. 

Хятад иргэдийн сэтгэгдлээс онцлон хүргэвэл,

-Бээжин хотын Чао Ян дүүргээс цөөн хүн амтай жижиг улс ингэж эрвийх дэрвийхээрээ туслаж байна гэдэг үнэхээр агуу их сэтгэлтэй ард түмэн юм.

-Хонь хэмээгч амьтан нарны бэлгэдэл, түүний үрээр хижиг хар тахал амирлах буй за. Хятад, Монголын найрамдал өнө мөнхөд цэцэглэг.

-Монголд хурдан галт тэрэгний зам барьж өгцгөөе.

-Бага чулуугаар том чулууг цохимуй.

-Хариутай бол бариутай гэдэгчлэн харилцаагаа сайжруулж, Монгол Улсад оруулах хөрөнгө оруулалтаа нэмцгээе.

-Хөрш орны найрсаг сэтгэлд талархъя зэрэг байдлаар вичат орчинд нэг нь нэгнийгээ уриалсан, талархсан, нүдээ олсон тусламж хэмээн онцолж байна.

Уул нуруу гол усан өөр боловч
Угтаа салхи сар тэнгэр нэг билээ
Хамаг Бурхадын шавь нар бид
Хамтдаа сайн буяны ерөөл тогтоосуй
Нангиад Монголын найрамдал нөхөрлөл
Насан үүрд бат орших болтугай хэмээн шүлэг хүртэл зохиогдсон байна.

Түүнчлэн Монгол Улсын тухай газар зүйн байрлал, улирлын онцлог, тэр дундаа монгол хүний халуун сэтгэлийг дэлхий дахинд сурталчилж эхэллээ. Зөвхөн Хятад Улсад төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт амьдарч байгаа Монгол хүн бүр дэлхийд эх орныхоо нэрээр бахархаж буйгаа илэрхийлсэн сэтгэгдлээр цахим орчин дүүрсэн өдөр болж өнгөрлөө.

Сонирхолтой тоо баримт дурдвал, Хятадын дурын сайт руу ороход нэг секунд хүрэхгүй хугацаанд хайлтын системээс энэ тухай мэдээллийг сонирхсон Хятад иргэдий тоо 29 сая 500 мянга хол давсан байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Хятадад хөгжүүлж буй вакцины туршилтад хамрагдсан хүмүүсийн 108-д нь вирусний эсрэг дархлаа тогтож эхэлсэн байна. 2020-05-23

Эрхүү мужид коронавирусээр халдварласан хүний тоо 24 ЦАГТ 120-оор нэмэгдэж, нийт тохиолдлын тоо 1078-д хүрчээ. 2020-05-23

Алдарт сагсан бөмбөгч Патрик Юинг коронавирусээр халдварласан болох нь шинжилгээгээр тогтоогджээ. 2020-05-23

Бэлгийн багцад хадгалах хугацаа ойртсон бүтээгдэхүүнийг нэлээд оруулсныг тогтоожээ. 2020-05-23

СЕХ: Н.Номтойбаяртай холбоотой албан ёсны шийдвэр гараагүй 2020-05-23

Хятадын цахим орчинд монголчуудын тусламж гол сэдэв хэвээр байна 2020-05-23

Он дамнан барьж буй цэцэрлэгийг ашиглалтад оруулахыг үүрэг болгов 2020-05-23

Зохион байгуулалттай тараасан хуурамч мэдээлэлд МАН-аас няцаалт гаргажээ 2020-05-23

АНУ Хятадын 30 гаруй байгууллагыг хар жагсаалтад оруулжээ 2020-05-23

Өнөө, маргаашдаа нутгийн зарим газраар бороо орно 2020-05-23

Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан 2020-05-24