Монтенегро коронавирусээс ангижирсан Европын анхны улс болсныг зарлажээ

Монтенегро коронавирусээс ангижирсан Европын анхны улс болсныг зарлажээ

"Манай улс коронавирусний халдвараас ангижирсан Европын анхны орон боллоо" гэж Монтенегро улсын Ерөнхий сайд Душко Маркович даваа гарагт мэдэгджээ. Тус улсад халдварын анхны тохиолдол бүртгэгдсэнээс 69 хоногийн дараа ийнхүү зарласан байна.

Монтенегрод халдварын 324 тохиолдол бүртгэгдсэнээс 315 хүн эдгэрч, есөн хүн нас баржээ. 620 мянга гаруй хүн амтай, аялал жуулчлалын орлогоос ихээхэн хамааралтай тус улсад өнгөрсөн гуравдугаар сарын эхэн үеэс хил, нисэх буудал, далайн боомтуудаа хааж, сургуулийн сургалтыг зогссож, олон нийтийн цуглааныг хоригложээ.

Эрх баригчид хязгаарлалтын эдгээр арга хэмжээг гуравдугаар сарын 30-наас аажмаар сулруулж эхэлсэн бөгөөд ирэх долоо хоногоос цэцэрлэг, кинотеатрыг нээж, Хорват, Албани, Словени, Герман, Грек зэрэг орноос жуулчдыг хүлээн авч эхлэхээр төлөвлөсөн байна. 

Ташрамд дурдахад, Монтенегрод халдварын тархалтыг хязгаарлахын тулд өөрийгөө тусгаарлаж буй хүмүүсийн нэр, хаягийн жагсаалтыг олон нийтэд танилцуулж байсан нь хүний эрхийг хамгаалах байгууллагуудын шүүмжлэлд өртжээ. Мөн хязгаарлалт, эрүүл ахуйн арга хэмжээнүүдийг зөрчсөн олон зуун иргэнийг торгож, хариуцлага тооцжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

“Монос Улаанбаатар” ХХК 3 жил дараалан "ТОП 100" аж ахуйн нэгжээр шалгарлаа. 2020-05-26

Энэ жилээс эхлэн фейсбүүк дараах хэд хэдэн арга хэмжээг сонгуулийн үеэр авахаар болжээ. 2020-05-26

ДЭМБ гидроксихлорохины эмнэлзүйн туршилтыг түр зогсоожээ. 2020-05-26

Коронавируст халдварын үед эцэг, эх, асран хамгаалагчдад өгөх зөвлөгөө 2020-05-26

КОВИД-19-ИЙН ЭСРЭГ ВАКЦИНЫ ТАЛААРХ СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭНИЙ ТОЙМ 2020-05-26

Монтенегро коронавирусээс ангижирсан Европын анхны улс болсныг зарлажээ 2020-05-26

Хятад улс Оростой хамтын ажиллагаагаа бэхжүүлж байна. 2020-05-26

Хур тунадас нэмэгдүүлэх ажлыг амжилттай зохион байгуулжээ. 2020-05-26

Германы галт уул судлаачид дрон буюу нисгэгчгүй нисдэг аппаратын тусламжтай идэвхтэй галт уулсыг судлах аюулгүй аргыг нээжээ. 2020-05-26

Д.Цогтбаатар: Бид хоёрхон онгоцтой, нисэх багийнхныг карантинаас гарахыг хүлээдэг 2020-05-26

Шүүгчийн гэрээс хураан авсан 1.3 сая ам.долларыг УЛСЫН ОРЛОГО болголоо. 2020-05-26