Сумо бөхийн 71 дэх Их аварга /Ёкозүна/ Какүрюү М.Ананд охинтой болжээ

Сумо бөхийн 71 дэх Их аварга /Ёкозүна/ Какүрюү М.Ананд охинтой болжээ

Японы мэргэжлийн сумо бөхийн зуны тэмцээн цуцлагдсанаар Японы төв телевиз NHK-гээс бөх сонирхогчдод зориулан, тусгай нэвтрүүлэг хийж байгаа юм.

Сумо бөхийн 71 дэх Их аварга /Ёкозүна/ Какүрюү тусгай нэвтрүүлэгт онлайнаар оролцон, өнгөрсөн дөрөвдүгээр сард охинтой болсноо мэдэгдсэн талаар спортын сэтгүүлч М.Сугар-Эрдэнэ мэдээлснийг толилуулж байна.

“Шинэ төрлийн коронавирусний халдвар тархсан энэ үед гэртээ ихэнх цагаа өнгөрүүлж байна. Дөрөвдүгээр сард гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа. Шинэ зорилготой боллоо. Отгон охиныхоо төлөө хичээн зүтгэнэ гэсэн бодолтой болсон. Урьд өмнө тойргийн барилдаан, орон нутгийн башё гээд ихэнх цагт нь гадуур байдаг болсон бол одоо гэртээ байхаар хүүхдүүд минь их баярлаж байгаа. Долдугаар сарын тэмцээнд оролцохоор бэлтгэлээ базааж байна” гэж ярьсан байна.

Какүрюү М.Ананд 2017 онд Д.Мөнхзаяатай хуримласан. Залуу хос хуримаа хийх үедээ хүү, охинтой болоод байсан юм. Мөн сумо бөх коронавирусний улмаас амиа алдсан талаар “Сумоч халдвар авсныг сонссон ч нас барна гэж огт бодоогүй байлаа. Шёобүшигийн ар гэр, анд найз бүх хүнд сумочдын өмнөөс эмгэнэл илэрхийлж байна. Зуны тэмцээн цуцлагдсанаар зарим бөхчүүд гэмтлээ эдгээх боломж гарч ирлээ гэж бодож байгаа. Бөх сонирхогч та бүхэнд гэрээсээ телевизээр тэмцээн үзэж, бөхчүүдээ дэмжихийг хүсье” гэжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Хятадын тэрбумтан Стэнли Хо 98 насандаа таалал төгслөө 2020-05-26

Шинэ коронавирусний халдвар аваад эдгэрсэн хүний тоо 2 353 485 болжээ 2020-05-26

Коронавирусний цар тахлын улмаас Латин Америкийн хамгийн том агаарын тээврийн компани “LATAM” компани дампуурлаа зарлалаа. 2020-05-26

ОХУ-ын Москва хотод коронавирусний халдвар авсан 8033 хүн эдгэрчээ 2020-05-26

Алтны ханш 2012 оноос хойших буюу сүүлийн найман жилийн хугацаан дахь хамгийн өндөр үнэд хүрлээ 2020-05-26

Сумо бөхийн 71 дэх Их аварга /Ёкозүна/ Какүрюү М.Ананд охинтой болжээ 2020-05-26

Дэлхийн 30 улсаас 8498 иргэнээ эх оронд нь авчираад байна 2020-05-26

ОХУ-д коронавирусээр халдварласан хүний тоо нэг өдрийн дотор 8915-аар нэмэгдлээ 2020-05-26

Ихэнх нутгаар эрс сэрүүснэ 2020-05-26

Цагаан хад суурьшлын бүсийн газрыг чөлөөлж дахин төлөвлөлтийн ажлыг эхлүүлэв 2020-05-26

Бээжин хотод болж буй БХАТИХ-ын хурлаар БНХАУ-ын Ардын Дээд прокурорын газрын тайланг хэлэлцэв. 2020-05-26