Ихэнх нутгаар эрс сэрүүснэ

Ихэнх нутгаар эрс сэрүүснэ

Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр маргааш, энэ сарын 28-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 29-нд нутгийн төв хэсгээр, 30-нд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа цас орж, эрс сэрүүсч, салхи шуургатай байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулж байна.

2020 оны 5 дугаар сарын 28-наас 6 дугаар сарын 1-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: Энэ сарын 8-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 29-нд нутгийн төв хэсгээр, 30-нд нутгийн зүүн хагаст, 31-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи 28-нд ихэнх нутгаар, 29, 30-нд говь, тал хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. 28-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар эрс сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал болон Халх голын саваар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 21-26 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

ОХУ-ын Москва хотод коронавирусний халдвар авсан 8033 хүн эдгэрчээ 2020-05-26

Алтны ханш 2012 оноос хойших буюу сүүлийн найман жилийн хугацаан дахь хамгийн өндөр үнэд хүрлээ 2020-05-26

Сумо бөхийн 71 дэх Их аварга /Ёкозүна/ Какүрюү М.Ананд охинтой болжээ 2020-05-26

Дэлхийн 30 улсаас 8498 иргэнээ эх оронд нь авчираад байна 2020-05-26

ОХУ-д коронавирусээр халдварласан хүний тоо нэг өдрийн дотор 8915-аар нэмэгдлээ 2020-05-26

Ихэнх нутгаар эрс сэрүүснэ 2020-05-26

Цагаан хад суурьшлын бүсийн газрыг чөлөөлж дахин төлөвлөлтийн ажлыг эхлүүлэв 2020-05-26

Бээжин хотод болж буй БХАТИХ-ын хурлаар БНХАУ-ын Ардын Дээд прокурорын газрын тайланг хэлэлцэв. 2020-05-26

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр стартап бизнес эрхлэгч залуучуудын төлөөллийг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа. 2020-05-26

Бээжинд сүүлийн 40 хоног коронавирусний дотоодын гаралтай халдвар бүртгэгдээгүй 2020-05-26

Ерөнхий сайд залуу бизнес эрхлэгчдийг хүлээн авч уулзав 2020-05-26