Цагаан хад суурьшлын бүсийн газрыг чөлөөлж дахин төлөвлөлтийн ажлыг эхлүүлэв

Цагаан хад суурьшлын бүсийн газрыг чөлөөлж дахин төлөвлөлтийн ажлыг эхлүүлэв

Монгол, Хятад хоёр улсын хил Гашуун сухайт, Ганц мод боомт, наашлаад Цагаан хад суурьшлын бүс өдөр шөнө шиг хөгжил цэцэглэлтээрээ ялгаатайг бид мэднэ. Тэнд 21 аймаг өнцөг булан бүрээс иргэд ажиллаж амьдардаг. Нүүрс тээвэр ид үедээ 15000-20000 хүн төвлөрдөг.

Гэвч тэнд ажиллаж амьдарч буй иргэдийн эрх зөрчигдсөөр байна. Бохирлогдсон, тоосжилт, хог хаягдлаар хүрээлэгдсэн орчинд ажиллаж байна.

Асуудлыг хөндөж аймаг, орон нутгийн түвшинд 2017 оноос Цагаан хад суурьшлын бүсэд дахин төлөвлөлтийг хийх зураг төсвийг боловсруулж, одоогоор ажлыг эрчимжүүлээд байна. Өнөөдрийн байдлаар зөвшөөрөлгүй газарт үйл ажиллагаа явуулдаг иргэд, аж ахуйн нэгж, тэнд байрлах 258 ширхэг тоосгон, сэндвич байшин, чингэлэгийн газрыг дахин зохион байгуулж, 400 орчим гэрийг нүүлгэн шилжүүлж байна. Ажлын явц 50 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд зургадугаар сарын 5 гэхэд дуусна.

Хайрхан багийн төвийг иж бүрэн засварласнаас гадна түүнийг түшиглүүлэн 24 айлын орон сууц баригдаж байгаа бөгөөд удахгүй ашиглалтад орно. Цагаан хад суурьшлын бүсийг байнгын тог цахилгаантай болгох асуудлыг БНХАУ-ын Баяннуур аймагтай хамтын ажиллагааны хүрээнд хөндсөн бөгөөд дэд бүтцийн ажлууд хийгдэж байна. Тун удахгүй Цагаан хад суурьшлын бүс байнгын тог цахилгаантай болно. Өрхийн хэрэгцээнд газар олгож газар зохион байгуулалтыг хийж байна.


Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Алтны ханш 2012 оноос хойших буюу сүүлийн найман жилийн хугацаан дахь хамгийн өндөр үнэд хүрлээ 2020-05-26

Сумо бөхийн 71 дэх Их аварга /Ёкозүна/ Какүрюү М.Ананд охинтой болжээ 2020-05-26

Дэлхийн 30 улсаас 8498 иргэнээ эх оронд нь авчираад байна 2020-05-26

ОХУ-д коронавирусээр халдварласан хүний тоо нэг өдрийн дотор 8915-аар нэмэгдлээ 2020-05-26

Ихэнх нутгаар эрс сэрүүснэ 2020-05-26

Цагаан хад суурьшлын бүсийн газрыг чөлөөлж дахин төлөвлөлтийн ажлыг эхлүүлэв 2020-05-26

Бээжин хотод болж буй БХАТИХ-ын хурлаар БНХАУ-ын Ардын Дээд прокурорын газрын тайланг хэлэлцэв. 2020-05-26

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр стартап бизнес эрхлэгч залуучуудын төлөөллийг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа. 2020-05-26

Бээжинд сүүлийн 40 хоног коронавирусний дотоодын гаралтай халдвар бүртгэгдээгүй 2020-05-26

Ерөнхий сайд залуу бизнес эрхлэгчдийг хүлээн авч уулзав 2020-05-26

"Монгол шуудан", "Айтүүлс" ХК-ийн ханш хамгийн их өсөлттэй байв 2020-05-26