ОХУ-д коронавирусээр халдварласан хүний тоо нэг өдрийн дотор 8915-аар нэмэгдлээ

ОХУ-д коронавирусээр халдварласан хүний тоо нэг өдрийн дотор 8915-аар нэмэгдлээ

ОХУ-д коронавирусээр халдварласан хүний тоо нэг өдрийн дотор 8915-аар нэмэгдэж, халдвар авсан нийт хүний тоо 362 342 боллоо гэж тус улсын коронавирустэй тэмцэх шуурхай штаб мэдээлэв.

Шуурхай штабаас мэдээлснээр, нийслэл Москва хотод 2830, Москва мужид 817, Санкт-Петербургт 363, Доод Новгород мужид 228, Свердловск мужид 207, Ростов мужид 203, Архангельск мужид 169, Красноярскийн хязгаарт 148, Эрхүү мужид 112 тохиолдол шинээр илэрсэн бол үлдсэн нь бусад бүс нутагт бүртгэгджээ.

Сүүлийн 24 цагийн байдлаар 12331 хүн эдгэрч эмнэлгээс гарсан нь өдөрт эдгэрсэн хамгийн олон тохиолдол болжээ. ОХУ-д цар тахал дэгдсэнээс хойш халдвар авсан нийт тохиодлын 36.2 хувь нь буюу 131 129 хүн эдгэрсэн байна.  

Шинээр илэрсэн тохиолдлуудын 3668 нь халдварын шинж тэмдэггүй байжээ. Нэг хоногийн дотор 174 хүн нас барж, нас барсан тохиолдлын тоо 3807 болсон байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Коронавирусний цар тахлын улмаас Латин Америкийн хамгийн том агаарын тээврийн компани “LATAM” компани дампуурлаа зарлалаа. 2020-05-26

ОХУ-ын Москва хотод коронавирусний халдвар авсан 8033 хүн эдгэрчээ 2020-05-26

Алтны ханш 2012 оноос хойших буюу сүүлийн найман жилийн хугацаан дахь хамгийн өндөр үнэд хүрлээ 2020-05-26

Сумо бөхийн 71 дэх Их аварга /Ёкозүна/ Какүрюү М.Ананд охинтой болжээ 2020-05-26

Дэлхийн 30 улсаас 8498 иргэнээ эх оронд нь авчираад байна 2020-05-26

ОХУ-д коронавирусээр халдварласан хүний тоо нэг өдрийн дотор 8915-аар нэмэгдлээ 2020-05-26

Ихэнх нутгаар эрс сэрүүснэ 2020-05-26

Цагаан хад суурьшлын бүсийн газрыг чөлөөлж дахин төлөвлөлтийн ажлыг эхлүүлэв 2020-05-26

Бээжин хотод болж буй БХАТИХ-ын хурлаар БНХАУ-ын Ардын Дээд прокурорын газрын тайланг хэлэлцэв. 2020-05-26

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр стартап бизнес эрхлэгч залуучуудын төлөөллийг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа. 2020-05-26

Бээжинд сүүлийн 40 хоног коронавирусний дотоодын гаралтай халдвар бүртгэгдээгүй 2020-05-26