АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хонконгийн нөхцөл байдалтай холбогдуулан БНХАУ-ын эсрэг хориг арга хэмжээ авч магадгүй .

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хонконгийн нөхцөл байдалтай холбогдуулан БНХАУ-ын эсрэг хориг арга хэмжээ авч магадгүй .

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хонконгийн нөхцөл байдалтай холбогдуулан БНХАУ-ын эсрэг хориг арга хэмжээ авч магадгүй талаар ойрын өдрүүдэд мэдэгдэл хийхээр төлөвлөж байгаагаа мягмар гарагт мэдэгджээ.

"Бид одоо ямар нэгэн зүйл хийж байгаа. Энэ та бүхэнд маш сонирхолтой санагдах байх гэж бодож байна. Гэхдээ би энэ талаар өнөөдөр ярихгүй, энэ тухай хэд хоногийн дараа ярина" гэж Трамп Цагаан ордны Сарнайн цэцэрлэгт сэтгүүлчидтэй уулзахдаа хэлсэн байна.

Түүнээс эдгээр арга хэмжээнд Бээжинд хориг тогтоох талаар оруулсан эсэхийг тодруулахыг хүсэхэд, "Та бүхэн энэ талаар энэ долоо хоногийн сүүлчээр сонсоно. Энэ маш хатуу арга хэмжээ байх болно" гэж Вашингтоны засаг захиргааны тэргүүн хариулжээ. БНХАУ үндэсний аюулгүй байдалтай холбоотой хуулийг ашиглан "үнэн хэрэгтээ Хонконгийг эзлэх гэж байна" гэж АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн туслах Роберт О'Брайен өмнө нь мэдэгдсэн юм. Түүний хэлснээр, үйл явдал цаашид ингэж өрнөсөн тохиолдолд Хонконг өөртөө засах ихээхэн эрх хэмжээгээ хэвээр хадгална гэдгийг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео баталж чадахгүй бөгөөд хэрэв ийм зүйл болбол Хонконг болон Хятад улсын эсрэг хориг арга хэмжээ авна.

Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн төсөл Өнгөрсөн долоо хоногт Хонконгийн нутаг дэвсгэр дэх үндэсний аюулгүй байдлын тухай шинэ хууль боловсруулах тогтоолыг Бээжин хотод болсон Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын чуулганы (хууль тогтоох дээд байгууллага) хэлэлцэх асуудлуудад оруулсан юм. Энэ зорилгоор Хятадын эрх баригчид Хонконгт аюулгүй байдлын онцгой байгууллагууд байгуулах боломжийг судлах аж. Энэхүү хуулийн төсөл нь барууны орнууд болон Хонконгийн сөрөг хүчнийхнийг дэмжигчдийн түгшүүрийг төрүүлсэн юм. Тэд шинэ хууль нь Хонконгийн ардчилсан эрх, эрх чөлөө, бие даасан байдлыг дээд зэргээр баталгаажуулсан "нэг улс-хоёр тогтолцоо" зарчмыг зөрчсөн гэж үзсэн байна. Харин Хонконгийн удирдлагууд уг санаачилгыг дэмжсэн бөгөөд иргэдийнх нь хууль ёсны эрх, эрх чөлөөнд нөлөөлөхгүй гэж мэдэгджээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

ЭМЯ: Өглөө ОХУ-аас ирсэн 40 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлалаа 2020-05-27

Д.Нямхүү: Коронавирусний халдвар 7 нэмэгдэж, нийт 148 тохиолдол бүртгэгдлээ 2020-05-27

КОВИД-19 Тамхийг дамжуулж татах нь хамгийн эрсдэлтэй 2020-05-27

Жек Дорси коронавирустэй тэмцэхэд зориулж дөрөвдүгээр сарын эхээр 1 тэрбум ам.долларын хандив олгожээ. 2020-05-27

Оросын тэрбумтнуудын хөрөнгө өсжээ 2020-05-27

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хонконгийн нөхцөл байдалтай холбогдуулан БНХАУ-ын эсрэг хориг арга хэмжээ авч магадгүй . 2020-05-27

Кимүра Ханагийн ээж Хэцүү байдалд байгаа хүмүүсийг араас нь нэмж, түлхэн унагаах гэж байгаа мэт үйлдлээ зогсоо. 2020-05-27

Хан-Уул дүүрэгт хуучин хувцас авах цэг бий болжээ 2020-05-27

Сум хөгжүүлэх сангаас 22 төсөлд зээл олгожээ 2020-05-27

Хэв журам сахиулах хамгаалалтад цагдаагийн албан хаагчид үүрэг гүйцэтгэж байна 2020-05-27

Африкт халдвар авсан хүний тоо 110 мянга давжээ 2020-05-27