Хан-Уул дүүрэгт хуучин хувцас авах цэг бий болжээ
Монголд анх удаа 2019 онд хэрэглэхгүй хэрэглэхгүй эд зүйлсээ заруулдаг дэлгүүр нээгдсэн бол саяхан Хан-Уул дүүргийн "Тохижилт үйлчилгээний төв"-өөс санаачлан хуучин хувцас авах цэгтэй болсон байна.
Иргэд хуучин хувцасаа хог руу хаяж, шатаалгүйгээр уг цэгт байгаа хайрцаганд хийх бөгөөд тус дүүргийн хороодод түгээн зорилтод бүлгийн хувцас авахыг хүссэн иргэдэд хүргэх үйлчилгээг үзүүлэх аж.
Хуучин хувцас авах цэгийн байршлыг танилцуулахад, ХУД-ийн River garden хорооллын River tower худалдааны төвийн ард, мөн Зайсангийн эцсийн буудал руу эргэх замд KFC-гийн урд тус тус хайрцаг байрлуулжээ.
Дашрамд сонирхуулахад, Айл бүрт хог дээр гаргаад хаях гэхээр хайран санагдаад, гэртээ байлгая гэхээр зай талбай эзлээд ашиглахаа байсан цахилгаан бараа, тавилга гээд янз бүрийн л эд зүйлсээ заруулдаг "Хэрэглэхгүй зүйлээ заруулах" дэлгүүр нь Бөхийн өргөөний зүүн хойно, Улсын хоёрдугаар төв эмнэлгийн баруун талд байрладаг бөгөөд энэ дэлгүүрт хүмүүс ихэд хандах болжээ.
Учир нь хүмүүс ийм эд зүйлсээ фэйсбүүкээр зарахаар зургийг нь Зарын групп-д байрлуулж, хүмүүсийн сонирхсон асуултад хариулт бичихийн зэрэгцээ утсаар мэдээлэл өгөх гээд багагүй цаг зарцуулж байж борлуулдаг байна. Харин тус дэлгүүрт тавьсан барааг 2 сарын дотор зарагдаагүй тохиолдолд шимтгэл авалгүй эзэнд нь буцаан өгдөг юм байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.