Кимүра Ханагийн ээж Хэцүү байдалд байгаа хүмүүсийг араас нь нэмж, түлхэн унагаах гэж байгаа мэт үйлдлээ зогсоо.

Кимүра Ханагийн ээж  Хэцүү байдалд байгаа хүмүүсийг араас нь нэмж, түлхэн унагаах гэж байгаа мэт үйлдлээ зогсоо.

Японы мэргэжлийн бөх, Terrace House (Fuji TV, Netflix) реалити-шоуны оролцогч Кимүра Хана энэ сарын 23-нд ахуйн хийд хордож, амиа хорлосон талаар бид мэдээлсэн.

Шалтгаан нь цахим ертөнцийн доромжилсон сэтгэгдэл, сүрдүүлэг байжээ. Амиа хорлосон өдрөө тэр Twitter хуудсандаа “Би өдөр болгон бараг 100 удаа доромжилсон, үх гэж бичсэн захидал авдаг. Надад хэцүү байна. Би үхлээ. Би энэ амьдралд хүнд хайрлагдахыг хүсдэг байсан. Намайг дэмждэг байсан бүх хүнд баярлалаа. Би хэт сулхан хүн юм, уучлаарай” гэж бичсэн байв. Мөн амиа хорлохынхоо өмнө гэрийн хаалган дээрээ "Энд ахуйн хий алдагдаж байгаа тул болгоомжтой байгаарай" гэж байрны хүмүүстээ ч санаа зовсон байжээ. 
 

Ханагийн ээж Кимүра Кёоко нь ч мэргэжлийн бөх. Кёоко энэ сарын 26-нд твиттер хуудсандаа “Ханаг хайрладаг, дэмждэг байсан бүх хүмүүсээс уучлалт гуйя. Би түүнийг хамгаалж чадсангүй” гээд дараа нь хэвлэл мэдээллийнхнийг хатуу шүүмжилжээ.

“Нөгөө ертөнцөд очсон хүнийг хүндлээч гэж би маш олон удаа гуйлаа. Цагдаагийн газар, ажлын газарт нь утасдаж, хэргийн нарийн зүйлсийг мэдэх гэж оролдохоо болиоч. Хэцүү байдалд байгаа хүмүүсийг араас нь нэмж, түлхэн унагаах гэж байгаа мэт үйлдлээ зогсоо. Дахиж хэн нэгний зүрхийг бүү шархлуулаач. Ханагийн амьдралыг яриулах гэж хөрш айлууд, ангийн нөхөд, танилуудыг нь хайж явахаа болиоч” гэж бичсэн байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Д.Нямхүү: Коронавирусний халдвар 7 нэмэгдэж, нийт 148 тохиолдол бүртгэгдлээ 2020-05-27

КОВИД-19 Тамхийг дамжуулж татах нь хамгийн эрсдэлтэй 2020-05-27

Жек Дорси коронавирустэй тэмцэхэд зориулж дөрөвдүгээр сарын эхээр 1 тэрбум ам.долларын хандив олгожээ. 2020-05-27

Оросын тэрбумтнуудын хөрөнгө өсжээ 2020-05-27

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хонконгийн нөхцөл байдалтай холбогдуулан БНХАУ-ын эсрэг хориг арга хэмжээ авч магадгүй . 2020-05-27

Кимүра Ханагийн ээж Хэцүү байдалд байгаа хүмүүсийг араас нь нэмж, түлхэн унагаах гэж байгаа мэт үйлдлээ зогсоо. 2020-05-27

Хан-Уул дүүрэгт хуучин хувцас авах цэг бий болжээ 2020-05-27

Сум хөгжүүлэх сангаас 22 төсөлд зээл олгожээ 2020-05-27

Хэв журам сахиулах хамгаалалтад цагдаагийн албан хаагчид үүрэг гүйцэтгэж байна 2020-05-27

Африкт халдвар авсан хүний тоо 110 мянга давжээ 2020-05-27

“COVID-19” халдварын тохиолдлын тоо 5 сая 681 мянга давж, эдгэрсэн хүний тоо 2 сая 430 мянгад хүрлээ. 2020-05-27