АНУ-ын Миннесота муж улсын Миннеаполис хотод Африк-Америк гаралтай эрэгтэйн хүзүүн дээр цагдаагийн ажилтан өвдөглөсний улмаас нас барсан байна.

АНУ-ын Миннесота муж улсын Миннеаполис хотод Африк-Америк гаралтай эрэгтэйн хүзүүн дээр цагдаагийн ажилтан өвдөглөсний улмаас нас барсан байна.

 АНУ-ын Миннесота муж улсын Миннеаполис хотод Африк-Америк гаралтай эрэгтэйн хүзүүн дээр цагдаагийн ажилтан өвдөглөсний улмаас нас барсан байна. Уг хэрэгтэй холбогдуулан цагдаагийн дөрвөн ажилтныг ажлаас нь халжээ. Уг үйл явдлыг болох үед хажуугаар нь өнгөрч явсан нэгэн хүн бичлэг хийж, нийгмийн сүлжээнд нийтэлснээр орон даяар маш хурдан цацагджээ.

Миннеаполис хотын захирагч Жейкоб Фрей цагдаагийн ажилтнуудыг халсан гэдгийг мягмар гарагт “Twitter” хуудсаараа дамжуулан мэдэгджээ. “Бид маш аймшигтай явдлыг харлаа. Би өөрийн харсан зүйлээ маш буруу гэж үзэж байна. Өнгөт арьстай хүн Америкт амьдрах нь цаазын ялтай ижил байж таарахгүй” гэж тэрбээр нийтэлсэн байна.

Миннеаполис хотын Цагдаагийн газрын мэдээлснээр, хохирогч болох Жорж Флойд нь хуурамч бичиг баримт үйлдсэн хэрэгт эрэн сурвалжлагдаж байсан сэжигтэнтэй төстэй харагдсан бөгөөд түүнийг баривлах үед эсэргүүцэл үзүүлсэн тул цагдаа нар дээр дурдсан үйлдлийг гаргажээ.

Тухайн үеийн дүрс бичлэгээс үзэхэд цагаан арьст цагдаа гараа гавлуулсан Ж.Флойдыг газарт хэвтүүлж, хүзүүн дээр нь өвдөглөж байжээ. Мөн Ж.Флойд, гуйя, би амьсгалж чадахгүй байна гэж хэлж буй нь сонсогдсон бөгөөд хажуугаар нь явж байсан хүмүүс түүнд зөөлөн хандахыг шаардаж байсан байна.

Ж.Флойдыг өвдөглөсөн цагдаа түүнд “тайвшир” хэмээн хэлж байсан боловч түүнийг хөдлөхөө болих хүртэл хэдэн минутын турш хүзүүн дээр нь өвдөглөжээ. “Ж.Флойд нас барахынхаа өмнө ээжийгээ дуудаж байсан” гэж уг явдлыг харсан хүмүүсийн нэг мэдээлжээ.

Миннеаполис хотын Цагдаагийн газар даваа гаргийн орой болсон уг хэргийг сайтар мөрдөн шалгана гэж амласан бол Холбооны мөрдөх товчоо Ж.Флойдын эрх зөрчигдсөн эсэхийг шалгана гэдгээ мэдэгдсэн байна.

Миннеаполист сэжигтэнийг баривчлах үед эсэргүүцэл үзүүлсэн тохиолдолд хүзүүн дээр нь өвдөглөхийг зөвшөөрдөг бөгөөд тус хотын Цагдаа нарын холбоо цагдаагийн ажилтнуудыг шүүмжилж, зэмлэн буруушаах гэж яарахгүйгээр мөрдөн шалгах ажиллагаа дуусахыг хүлээхийг олон нийтээс хүсжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

“COVID-19” халдварын тохиолдлын тоо 5 сая 681 мянга давж, эдгэрсэн хүний тоо 2 сая 430 мянгад хүрлээ. 2020-05-27

Тусгай нислэгээр өчигдөр ирсэн зургаан оюутнаас коронавирус илэрчээ 2020-05-27

Сирид цэргийн цуваанд халдсан гэх мэдээллийг няцаав 2020-05-27

Ираны түлш тээвэрлэсэн гурав дахь хөлөг онгоц Венесуэлд хүрчээ 2020-05-27

Аймгийн нийт нутаг дэвсгэрийн 57,9 хувийг тусгай хамгаалалтад авчээ 2020-05-27

АНУ-ын Миннесота муж улсын Миннеаполис хотод Африк-Америк гаралтай эрэгтэйн хүзүүн дээр цагдаагийн ажилтан өвдөглөсний улмаас нас барсан байна. 2020-05-27

Дэлхийн улс орнуудын интернэтийн хурдын чансааг гаргаж, Монгол 75-д оржээ. 2020-05-27

Дэлхийн банкнаас хоёр жил тутамд гаргадаг “Нээлттэй төсвийн судалгаа"-ны 2019 оны тайланд Монгол Улсыг сайшаасан байна. 2020-05-27

Шатахууны үнэ 30 хувиар буурсантай уялдуулж таксины үнийг бууруулах боломжтой. 2020-05-27

Т.Билэгжаргалд 2.8 жилийн ЯЛ ОНООЖ, хорих анги руу ачлаа. 2020-05-27

Талбай дээр зохих зөвшөөрлийн дагуу тоглоом ажиллуулахыг анхааруулав 2020-05-27