НЭР ДЭВШИХ эрхийг хязгаарлах уу?!

НЭР ДЭВШИХ эрхийг хязгаарлах уу?!

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, ял сонсож байсан нөхөд нэр дэвших эрхгүй. Нэр дэвших эрхгүй гэдгийг нь өнөөгийн парламент оны өмнөхөн баталсан Сонгуулийн тухай хуульдаа шигтгэж өгсөн билээ. Гэвч шүүхээс ял сонсож байсан, холбогдох хэрэг нь эцэслэгдээгүй, одоо ч хууль хяналтын хаалга сахиж яваа олон хүн найм дахь удаагийн парламентын сонгуульд нэр дэвшиж байна. 

Тэдний нэг нь МАХН-ын дарга Н.Энхбаяр бол нөгөө нь НИТХ-ын дарга асан Ц.Сандуй нар юм. 

МАХН-ын дарга Н.Энхбаярын хувьд УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд "Та бидний эвсэл"-ээс Баянгол дүүрэгт нэр дэвших эрхээ авсан. Учир нь, журмын нөхөд нь түүнийг ялгүй гэж үзсэн юм. Н.Энхбаярын хувьд ч өөрийгөө авлига, албан тушаалын хэрэгт холбогдоогүй болохоор нэр дэвших эрхтэй гэж мэдэгдсэн байдаг. Түүний тайлбарласнаар гурван шатны шүүхээс ял сонссон ч Улсын Дээд шүүх хэргийг нь цагаатгасан тул ялгүй. Тиймээс Үндсэн хуульд заасан сонгох, сонгогдох эрх нь нээлттэй гэж ярьсан билээ. Энэ ч бодлоороо тэр нэр дэвшсэн. Нэр дэвших эрхээ баталгаажуулахаар Сонгуулийн ерөнхий хороонд бичиг, баримтаа ч хүргүүлээд байв. 

Харамсалтай нь, МАХН-ын дарга Н.Энхбаярын нэр дэвших эрхийг Сонгуулийн ерөнхий хорооноос хязгаарласан юм. Өөрөөр хэлбэл, тус хорооноос хууль, хяналтын байгууллагын тодорхойлолтод үндэслэж түүнийг УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвших боломжгүй хэмээн үзэж, батламжлахаас татгалзсан. Харин Н.Энхбаяр нар Сонгуулийн ерөнхий хороог хууль зөрчиж байгааг тодотгоод нэр дэвшүүлтэл тэмцэх болно гэдгээ мэдэгдлээ.  

Тэгвэл МАХН-ын дарга Н.Энхбаярын хувь заяаг НИТХ-ын дарга асан Ц.Сандуй үргэлжлүүлж мэдэх нь. Тэрбээр УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд Ногоон намаас нэр дэвших эрх өвөртөлж, Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж байгаа юм. Гэвч түүний нэрийг Сонгуулийн ерөнхий хорооноос өнөөг хэр нь батламжлаагүй, батламжлах эсэх нь ч тодорхойгүй байна. Тэрбээр "60 тэрбум"-ын схемийн хэрэгт буруутгагдаж, анхан шатны шүүхээс дөрвөн жилийн ял сонссон. Гэвч давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт шилжүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Ц.Сандуй ялгүй гэсэн үг. Нөгөө талаараа Ц.Сандуй ялгүй гэх үг эрх баригчид болон Сонгуулийн ерөнхий хороонд тушаа болж байхыг үгүйсгэхгүй. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

“Монгол Улс дотооддоо халдвар илрээгүй цорын ганц улс байж яагаад хөл хориогоо цуцлахгүй байгаа вэ. 2020-05-28

Коронавирусний улмаас дэлхийн улс орнууд хөл хорио тогтоосон нь эдийн засгуудыг агшааж, сая сая хүн ажлын байргүй болгож байна.. 2020-05-28

“Алтанбулаг” хилийн боомтоор ОХУ-д сурдаг 570 оюутан эх орондоо ирлээ. 2020-05-28

kоронавирусний улмаас 100 мянга давсан хүнээ алдаж, олон сая ажлын байраа алдсан АНУ ч өөдрөг таамгийг гаргаж тавьж байна. 2020-05-28

Хүүхдүүдээ нэг удаа чихрээр хуурахаас илүүтэй, эрүүл мэндийг нь дэмжсэн, дархлааг сэргээх хүнсний бүтээгдэхүүн, хэрэглэхийг Эрүүл мэндийн яамнаас уриалж байна. 2020-05-28

НЭР ДЭВШИХ эрхийг хязгаарлах уу?! 2020-05-28

АНУ-д халдварын улмаас нас барсан хүний тоо 100 мянга давлаа. 2020-05-28

Дэлхийн хэмжээнд тэргүүлэгч банкууд дижитал шилжилтэд бэлтгэн бизнес загвараа шинэчлэн сайжруулж байна. 2020-05-28

Онцгой байдлын аврагчид 3 хүүхдийн цогцсыг гарган авчээ. 2020-05-28

Онон нэртэй хөхөө Африкаас Монголдоо иржээ. 2020-05-28

Монгол Улсын дипломат, албан гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам-ыг шинэчлэн баталлаа. 2020-05-28