Алтанбулаг төвийн бүсийн шилдэг сумаар тодорлоо

Алтанбулаг төвийн бүсийн шилдэг сумаар тодорлоо

 Төвийн бүсийн аймгуудын удирдах зөвлөл, гишүүдийн хурлаар Монгол Улсын хууль тогтоомж, хөгжлийн бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, эдийн засаг нийгмийн үзүүлэлтээрээ улсын тэргүүний сум шалгаруулах болзлыг хангасан гэх үзүүлэлт бүхий 6 аймгийн 6 сумыг хэлэлцэж гишүүдийн саналаар “Монгол Улсын төвийн бүсийн шилдэг сум”-аар Төв аймгийн Алтанбулаг сум тодорлоо.

Алтанбулаг сум нь аймаг, сумын урианы жилд дэвшүүлсэн зорилтуудаа хэрэгжүүлэн ажиллаж, аймгийн Засаг даргын нэрэмжит долоо дахь удаагийн үзлэгийн дүнгээр 94.90 хувь буюу А үнэлгээтэй дүгнэгдэж 2016 оны суурь тогтоох үзлэгтэй харьцуулахад 17.07 пунктээр өсч, урьд оны мөн үетэй харьцуулахад 3.30 пунктээр өссөн байна.

Мөн 2016-2019 онд түр ажлын байр 911, байнгын ажлын байр 109, зуучлалаар 64 ажлын байр бий болгон ажиллажээ. Тус суманд улс, аймаг, орон нутгийн хөрөнгө оруулалтаар олон бүтээн байгуулалтын ажил хийсэн бөгөөд сумын ард иргэд өөрсдөө шинэлэг санал, санаачилга гаргаж, жишиг болохуйц олон ажлыг хамтын хүчээр хийж хэрэгжүүлэн, хөгжил дэвшлийг түүчээлж аймгийн 2019, 2020 оны “Тэргүүний сум”-аар дараалан шалгарч байжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Сархынбайн Чоягийн унаж явсан ГАЗ-51 машиныг Баян-Өлгий аймгийн Авто тээврийн төвийн өмнө хөшөө болгон мөнхөллөө. 2020-05-28

Нөөцийн махыг өргөтгөсөн худалдаа, хүнсний дэлгүүрүүдэд 7 дугаар сарын 1 хүртэл худалдаална 2020-05-28

КОВИД-19 | Фейсбүүкт худал мэдээ тараасан иргэнд хорих ял оноолоо 2020-05-28

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирлыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө 2020-05-28

Ялтан шилжүүлэх Монгол, Казахстаны гэрээг соёрхон баталсан тухай батламж жуух бичиг солилцов 2020-05-28

Алтанбулаг төвийн бүсийн шилдэг сумаар тодорлоо 2020-05-28

Худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж байна 2020-05-28

“Boeing” 6.7 мянга гаруй ажилтнаа хална 2020-05-28

Мэн Ваньчжоутай холбогдох хэргийн талаарх шийдвэрт сэтгэл дундуур байна 2020-05-28

Хүүхдүүд тогтоол усан дээр хөөсөнцөр тавин тоглож байсан ба даац хэтэрсний улмаас живж, осолдсон байна. 2020-05-28

Италийн Верона хотын нэгэн усан үзмийн талбайгаас эртний Ромын үед хамаарах гоёмсог хийцтэй шигтгэмэл шал илэрчээ. 2020-05-28