Ялтан шилжүүлэх Монгол, Казахстаны гэрээг соёрхон баталсан тухай батламж жуух бичиг солилцов

Ялтан шилжүүлэх Монгол, Казахстаны гэрээг соёрхон баталсан тухай батламж жуух бичиг солилцов

“Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын гэрээ”-г соёрхон баталсан тухай батламж жуух бичгийг Монгол Улсаас Казахстан Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лувсангийн Баттулга, Казахстаны Гадаад хэргийн тэргүүн дэд сайд Нурышев Шахрат нар Нур-Султан хотноо энэ сарын сарын 26-нд солилцов.

2018 оны гуравдугаар сарын 29-нд Астана хотноо байгуулсан уг гэрээний гэрээг соёрхон баталсан тухай батламж жуух бичиг солилцсон өдрөөс 30 хоногийн дараа хүчин төгөлдөр болно.  21 зүйлтэй энэхүү гэрээ ялтан шилжүүлэх болон шилжүүлэхээс татгалзах нөхцөл, хүсэлт гаргах журам, ялтныг шилжүүлэх, шийтгэх тогтоолыг гүйцэтгэх зэрэг харилцааг нарийвчлан зохицуулсан байна.

Жуух бичиг солилцох үеэр талууд хоёр орны хамтын ажиллагааны тулгамдсан асуудлаар санал солилцож, энэ онд төлөвлөсөн хоёр талын дээд, өндөр түвшний айлчлал, ажлуудыг “COVID-19”  цар тахлын нөхцөл байдал тогтворжсоны дараа энэ оны хоёрдугаар хагаст хэрэгжүүлэхээр тохиров.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БРИКС, ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтыг хойшлуулсан тухай Кремлийн албан ёсны цахим хуудсанд мэдээлжээ. 2020-05-28

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Сархынбайн Чоягийн унаж явсан ГАЗ-51 машиныг Баян-Өлгий аймгийн Авто тээврийн төвийн өмнө хөшөө болгон мөнхөллөө. 2020-05-28

Нөөцийн махыг өргөтгөсөн худалдаа, хүнсний дэлгүүрүүдэд 7 дугаар сарын 1 хүртэл худалдаална 2020-05-28

КОВИД-19 | Фейсбүүкт худал мэдээ тараасан иргэнд хорих ял оноолоо 2020-05-28

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирлыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө 2020-05-28

Ялтан шилжүүлэх Монгол, Казахстаны гэрээг соёрхон баталсан тухай батламж жуух бичиг солилцов 2020-05-28

Алтанбулаг төвийн бүсийн шилдэг сумаар тодорлоо 2020-05-28

Худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж байна 2020-05-28

“Boeing” 6.7 мянга гаруй ажилтнаа хална 2020-05-28

Мэн Ваньчжоутай холбогдох хэргийн талаарх шийдвэрт сэтгэл дундуур байна 2020-05-28

Хүүхдүүд тогтоол усан дээр хөөсөнцөр тавин тоглож байсан ба даац хэтэрсний улмаас живж, осолдсон байна. 2020-05-28