Худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж байна
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болох гэж буйтай холбогдуулан Говь-Алтай аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж байна.
Тодруулбал, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2020 оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу нийтийг хамарсан баяр ёслол, цаг үеийн шинжтэй зохион байгуулж буй арга хэмжээний үед хүнсний үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэгчийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж байгаа юм.
Хүнсний аюулгүй байдлыг хангуулах, хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох, хоол хүнсээр дамжих хордлого, халдвар, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, зөвлөмж зөвлөгөө өгөх зорилгоор энэхүү хяналт шалгатлын ажлыг хийж байна хэмээн МХГ-ын мэргэжилтэн н.Танхилмаа мэдээллээ.
Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүнийхээ хугацаа, сав баглаа боодол гэх мэт аюулгүй байдлыг ханган ажиллахыг мэргэжлийн байгууллагаас анхааруулсан юм. Эцэг эхчүүд ч мөн адил хүүхэддээ бэлэг сонгохдоо үйлдвэрлэсэн хугацаа, сав баглаа байдлын бүрэн бүтэн байдал, тухайн бүтээгдэхүүний орц найрлагыг харж байж сонголтоо хийхийг зөвлөсөн юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.