Хүүхдүүд тогтоол усан дээр хөөсөнцөр тавин тоглож байсан ба даац хэтэрсний улмаас живж, осолдсон байна.

Хүүхдүүд тогтоол усан дээр хөөсөнцөр тавин тоглож байсан ба даац хэтэрсний улмаас живж, осолдсон байна.

Өчигдөр нийслэлийн Баянзүрх дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд орших усан халианд дөрвөн хүүхэд эндэж, харамсалтайгаар амь эрсэдсэн тухай өмнө нь бид мэдээлсэн.

Амь эрсэдсэн хүүхдүүдийн хоёр нь нэг айлын хүүхэд байсан бөгөөд дүүгээ живж байхыг хараад аврахаар ороод ийнхүү харамсалтайгаар нас барсан талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү хэллээ.

Хүүхдүүд тогтоол усан дээр хөөсөнцөр тавин тоглож байсан ба даац хэтэрсний улмаас живж, осолдсон байна. Албаныхан тогтоол усанд гүний хэмжилт хийж, хэргийн газраас эд мөрийн баримтаар хөөсөнцөр хураан авч, 101 кадр зураг аван хэрэгт хавсарган шалгаж эхэлжээ.

Осол болсон газар нь "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн" ОНӨТҮГ-т харьяалагддаг ба Улаанбаатар хотын дарга тавдугаар сарын 10-нд очиж ажиллан, ажлын хэсэг томилж, шалгалт явуулж байжээ. Хотын даргын хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр анх энэ хэсэгт цөөн объект барих зөвшөөрөл авсан “Хан талcт” ХХК дур мэдэн газар ухсаныг ажлын хэсэг томилж шалгуулсан ба тавдугаар сарын 20-нд нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан дээр шалгалтын дүнг танилцуулжээ. Ажлын хэсгийн дарга тус компани Газар, ой, усны тухай зэрэг олон хууль зөрчсөн тул хариуцлага тооцох, мөн Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-ын дарга С.Эрдэнэтуулыг ажлаас нь чөлөөлөх хүртэл арга хэмжээ авах асуудлыг хөндөж байсан гэж нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч мэдээлэв.

Харин Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Г.Эрдэнэчулуун “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд анх газар олгох зөвшөөрлийг 2014 онд хотын дарга Э.Бат-Үүл өгч байсан. “Хан-Талст” ХХК нь хүрээлэнд 3.3 га газар эзэмшдэг бөгөөд Мэргэжлийн хяналтын газраас явуулсан шалгалтын дүнд тус компанийн газар ашиглах зөвшөөрөл нь хэд хэдэн хууль тогтоомж зөрчсөн болох нь тогтоогдсон. Ингээд 84 хуудас бүхий албан шаардлагыг хүргүүлж, нийслэлээс удаа дараа мэдэгдэл өгсөн. Гэвч тус компани хууль зөрчин ажиллаж байсан” гэсэн юм.

Ийнхүү хууль бусаар үйл ажиллагаа явуулж байсан “Хан-Талст” ХХК нь Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга асан И.Нарантуяагийн эзэмшлийнх бөгөөд тэрбээр төрийн албанд байхдаа Авлигатай тэмцэх газарт гаргаж өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгасан байна. Албаныхан одоогоор шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. Хүүхдүүдийн амь нас хохирсон хэрэгт эрүүгийн хэрэг үүсгээд байгаа ба улсын хууль тогтоомж зөрчсөн асуудлаар мэргэжлийн хяналтаас шалгалт оруулаад байгаа ажээ.

Түүнчлэн энэхүү хэрэгтэй холбоотойгоор Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ОНӨТҮГ-ын захирад С.Эрдэнэтуулыг өнөөдөр /2020.05.28/ үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргаад байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Ялтан шилжүүлэх Монгол, Казахстаны гэрээг соёрхон баталсан тухай батламж жуух бичиг солилцов 2020-05-28

Алтанбулаг төвийн бүсийн шилдэг сумаар тодорлоо 2020-05-28

Худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж байна 2020-05-28

“Boeing” 6.7 мянга гаруй ажилтнаа хална 2020-05-28

Мэн Ваньчжоутай холбогдох хэргийн талаарх шийдвэрт сэтгэл дундуур байна 2020-05-28

Хүүхдүүд тогтоол усан дээр хөөсөнцөр тавин тоглож байсан ба даац хэтэрсний улмаас живж, осолдсон байна. 2020-05-28

Италийн Верона хотын нэгэн усан үзмийн талбайгаас эртний Ромын үед хамаарах гоёмсог хийцтэй шигтгэмэл шал илэрчээ. 2020-05-28

КОВИД-19 эсрэг вакциныг яаран нэвтрүүлэх аюултай болохыг сэрэмжлүүлжээ 2020-05-28

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү “Сонгуульд мөнгөөрөө биш мөрөөрөө өрсөлдөх уриалга гаргаж байна. 2020-05-28

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ ажилчдныхаа цалинг ирэх сараас нэмнэ 2020-05-28

Испанид коронавирусний цар тахлын улмаас нас барсан 27 мянга гаруй хүний дурсгалыг хүндэтгэн орон даяар нэг хором дуугаа хураажээ. 2020-05-28