Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшигчээр 19 иргэн бүртгүүлжээ.
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны энэ сарын 06-ны 4 тоот тогтоолоор “Хүний эрхийн Үндсэний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах ажлын багийн бүрэлдэхүүнийг баталсан. Тус ажлын баг өнгөрсөн сарын 15-наас энэ сарын 15-нд нэр дэвших хүсэлтийн хүлээн авсан байна. Энэ хугацаанд 24 хүн нэр дэвших хүсэлт ирүүлснээс 5 нь хууль зүйн дээд боловсролтой байх, эрх зүйч мэргэжлээр 10-аас доогүй жил ажилласан байх зэрэг шаардлагыг хангаагүй хэмээн ажлын баг үзжээ. Мөн зарим иргэний бичиг баримт дутуу байсан тул бүртгэхээс татгалзсан байна. Ийнхүү доорх нэр бүхий 19 иргэнийг нэр дэвшигчээр бүртгэсэн байна.
Үүнд:
1.Г.Мөнхзул
2.Г.Агар-Эрдэнэ
3.Б.Энхболд
4.Ш.Цогбаатар
5.П.Оюунчимэг
6.З.Өнөржаргал
7.Б.Өнөрмаа
8.М.Гантулга
9.Г.Наранбаатар
10.Т.Ихтамир
11.Б.Баттулга
12.Б.Нармандах
13.С.Энхцэцэг
14.Ж.Хунан
15.Г.Нарантуяа
16.Д.Сүнжид
17.Д.Цэнд-Аюуш
18.С.Энхбаяр
19.Ц.Адъяахишиг
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос Томилгооны сонсгол зохион байгуулж, Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг томилох юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.