Их Британид ачааны тэрэгнээс цогцоснууд олдсон хэрэгт холбогдуулан олон хүнийг баривчилжээ

Их Британид ачааны тэрэгнээс цогцоснууд олдсон хэрэгт холбогдуулан олон хүнийг баривчилжээ

 Их Британийн Эссекс гүнлэгт явж байсан ачааны тэрэгнээс Вьетнамын 39 цагаачийн цогцос олдсон хэрэгт холбогдуулан Бельги, Францад 26 хүнийг баривчилжээ. Цагаачид бүтсэний улмаас юм уу биеийн дулаанаа алдсаны улмаас нас барсан байна.

Эрх баригчдын мэдээлснээр, Бельгид Марокко, Вьетнам зэрэг орны 13 иргэнийг, Францад өөр 13 хүнийг баривчилжээ. “Сэжигтнүүд хэдэн сарын турш өдөр бүр хэдэн арван хүнийг тээвэрлэсэн байж магадгүй. Мөн тэднийг 2019 оны 10 дугаар сард гарсан дээрх хэрэгтэй холбоотой гэж үзэж байна” гэж Бельгийн прокурорууд мэдээлжээ.

Гэсэн хэдий ч Эссекс гүнлэгийн Цагдаагийн газар Ирландын “RTE” сувгийн мэдээллийг иш татан, Бельги, Францад баривчилсан сэжигтнүүд бидний мөрдөн шалгах ажиллагаатай шууд холбоогүй гэж мэдэгджээ. Ачааны тэрэгний жолооч Морис Робинсон өнгөрсөн сард гэм буруугаа хүлээсэн байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Ираны цөмийн хөтөлбөрийн хоёр удирдагчийн эсрэг хориг арга хэмжээ авчээ 2020-05-28

Дижитал мэргэжилтэн бэлтгэх “Internship Opportunity” хөтөлбөрийг Голомт банк 4 дэх жилдээ зохион байгуулж байна. 2020-05-28

. “COVID-19” халдварын тохиолдлын тоо 5 сая 790 мянга давж, эдгэрсэн хүний тоо 2 сая 497 мянгад хүрлээ. 2020-05-28

Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшигчээр 19 иргэн бүртгүүлжээ. 2020-05-28

Олон улсын хөлбөмбөгийн холбоо, Монголын хөлбөмбөгчдийг тоглолтоо наймаалцаагүй гэж үзсэн байна. 2020-05-28

Их Британид ачааны тэрэгнээс цогцоснууд олдсон хэрэгт холбогдуулан олон хүнийг баривчилжээ 2020-05-28

Хууль зөрчиж байсан Хан талст компанийн газар 4 хүүхэд эндлээ гэв. 2020-05-28

Москвад өөрийгөө тусгаарлах дэглэмийг сунгажээ 2020-05-28

Наоми Осака хамгийн өндөр орлоготой тамирчин болжээ 2020-05-28

Уханийн үнэнч нохойн түүх 2020-05-28

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр өөрийн цахим хуудаснаа өөрийг нь цагдан хорих шүүхийн шийдвэр гарсан талаар жиргэжээ. 2020-05-28