Хууль зөрчиж байсан Хан талст компанийн газар 4 хүүхэд эндлээ гэв.

Хууль зөрчиж байсан Хан талст компанийн газар 4 хүүхэд эндлээ гэв.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэг, Маршалын гүүрнээс зүүн тийш орших “Хан талст” ХХК-ийн эзэмшлийн газарт үүссэн усан толионд өсвөр насны дөрвөн хүүхэд эндэж, амь насаа алдсан харамсалтай хэрэг өчигдөр /2020.05.27/ гарсан. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун, нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын орлогч дарга Д.Рэнцэнбямба нар өчигдөр орой мэдээлэл өгсөн юм.

Өмчийн ашиглалт, удирдлагын газрын орлогч дарга Д.Рэнцэнбямба:

-Өчигдөр 17:00 цагийн орчимд өсвөр насны дөрвөн хүүхэд живж амь насаа алдсан хэрэг гарлаа. Өнгөрсөн долоо хоногт хотын дарга өөрийн биеэр очиж, “Хан талст” ХХК-ийн  барилгын үйл ажиллагааг зогсоосон байсан. Зогсоосон барилгын хажуугийн хэсэгт тогтсон усны халианд хүүхдүүд живж амь насаа алдлаа.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун:

-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн 2012 оноос нийт 973 га талбайд үйл ажиллагаа явуулж байгаа. “Хан талст” ХХК-д газар олгох зөвшөөрлийг Э.Бат-Үүл хотын дарга байхдаа 2014 онд олгосон байдаг. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өнөөдрийг хүртэл найман удаагийн хяналт шалгалт зохион байгуулсан.

Ингэхэд “Хан талст” ХХК-ийн 3,3 га газарт наран шарлагын цогцолбор төсөл хэрэгжүүлэх зорилготой зөвшөөрөл олгосон байдаг. Хажууханд нь Монголын Байт харваа газар эзэмшдэг. Энэ хоёр эзэмшлийн газар хууль зөрчиж байна гэдгийг хяналт шалгалтаар илрүүлж, АТГ-т 2018 онд хүргүүлсэн байдаг. Тухайн үед хууль ёсны үйл ажиллагаа явуулж болох юм байна гэдэг хариу ирсэн. “Хан талст” ХХК ажил эрхлэх зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан. Тиймээс манай байгууллагын зүгээс үйл ажиллагаагаа зогсоох тухай хоёр удаагийн мэдэгдэл өгсөн.

Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан газар хүүхдийн амь нас эндсэнд харамсалтай байна. Цаашид хяналт шалгалт үргэлжилнэ.

ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал: 

 -Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Маршалын гүүрний зүүн тал, Туул голын эрэгт байх усны халианд өнөөдөр өсвөр насны дөрвөн хүүхэд живж амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Тухайн газар өмнө нь нийслэлийн Засаг даргын зүгээс болон НЗДТГ-аас удаа дараа хяналт шалгалт хийж, албан шаардлагуудыг хүргүүлэн, зөрчил арилгах хугацаатай мэдэгдэл өгч ажилласан. Энэ мэдэгдлүүдийн шаардлагыг төдийлөн сайн хангаагүй, барилгын шороог авсан хэсэгт үүссэн хөрсний усанд дөрвөн хүүхэд тоглож байгаад харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарлаа. Тухайн газарт “Хан Талст” ХХК-ийн тохижилтын ажил хийж байгаа газар. Тус компанийн үйл ажиллагаанд удаа дараа хяналт шалгалт хийсэн. Өнгөрсөн долоо хоногт Хотын дарга өөрийн биеэр очиж, нөхцөл байдалтай танилцан барилгын үйл ажиллагааг нь зогсоосон байсан. Зогсоосон барилгын хажуугийн хэсэгт хүүхэд живж амь насаа алдлаа. Маш харамсалтай байна. Дахиж ийм асуудал гаргахгүй байхын төлөө хотын удирдлагууд анхаарч ажиллах болно.

https://zindaa.mn/392l

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Дижитал мэргэжилтэн бэлтгэх “Internship Opportunity” хөтөлбөрийг Голомт банк 4 дэх жилдээ зохион байгуулж байна. 2020-05-28

. “COVID-19” халдварын тохиолдлын тоо 5 сая 790 мянга давж, эдгэрсэн хүний тоо 2 сая 497 мянгад хүрлээ. 2020-05-28

Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшигчээр 19 иргэн бүртгүүлжээ. 2020-05-28

Олон улсын хөлбөмбөгийн холбоо, Монголын хөлбөмбөгчдийг тоглолтоо наймаалцаагүй гэж үзсэн байна. 2020-05-28

Их Британид ачааны тэрэгнээс цогцоснууд олдсон хэрэгт холбогдуулан олон хүнийг баривчилжээ 2020-05-28

Хууль зөрчиж байсан Хан талст компанийн газар 4 хүүхэд эндлээ гэв. 2020-05-28

Москвад өөрийгөө тусгаарлах дэглэмийг сунгажээ 2020-05-28

Наоми Осака хамгийн өндөр орлоготой тамирчин болжээ 2020-05-28

Уханийн үнэнч нохойн түүх 2020-05-28

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр өөрийн цахим хуудаснаа өөрийг нь цагдан хорих шүүхийн шийдвэр гарсан талаар жиргэжээ. 2020-05-28

Урьдчилан сэргийлэх шалгалт хийж байна 2020-05-28