Москвад өөрийгөө тусгаарлах дэглэмийг сунгажээ

Москвад өөрийгөө тусгаарлах дэглэмийг сунгажээ

ОХУ-ын нийслэл Москва хотын дарга Сергей Собянин тус хотод тогтоосон өөрийгөө тусгаарлах дэглэм болон хязгаарлалтын бусад арга хэмжээг зургадугаар сарын 14 хүртэл сунгасан байна.

Хязгаарлалтын арга хэмжээг ийнхүү сунгаснаар Москва хотын зоогийн газрууд, кафе, баар болон нийтийн хоолны бусад газар ажиллахгүй хэвээр байх бөгөөд зөвхөн хүргэх үйлчилгээ үзүүлнэ. Мөн үсчин, гоо сайхан, халуун усны газрууд, спа-төвүүд нээгдэхгүйгээс гадна, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах хориотой. Түүнчлэн автоматаар сунгагдах учир цахим нэвтрэх бичиг баримт дахин бүрдүүлэх шаардлагагүй аж

Үүний зэрэгцээ Москва хотын дарга цар тахлын улмаас авсан хязгаарлалтыг сулруулах хоёр дахь шатны төлөвлөгөөгөө танилцуулсан байна. Уг төлөвлөгөө зургадугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.

Зургадугаар сарын 1-нээс эхлэн

  • Москва хотын бүх оршин суугч, түүний дотор 65-аас дээш насны хүмүүс гудамжаар зугаалж болно. Харин амны хаалт зүүх журмыг сулруулаагүй улам чангатгасан байна. Амны хаалтыг зөвхөн дэлгүүр, тээврийн хэрэгслүүдэд төдийгүй гудамжинд явахдаа заавал зүүнэ. Гэхдээ гудамжинд явахдаа бээлий өмсөх шаардлагагүй байна. Цэцэрлэгт хүрээлэнгүүд нээгдэх боловч тоглоомын талбай, үзвэр үйлчилгээ нээгдэхгүй.
  • Автомашины худалдаа, барааны дэлгүүрүүд нээгдэх бөгөөд хоорондоо зай барих журмыг хэрэгжүүлж, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийх ёстой. Худалдан авагчид, ажилчид нь амны хаалт, бээлий заавал хэрэглэнэ.
  • Угаалгын газар, хуурай хими цэвэрлэгээ, засварын газруудыг нээх бөгөөд амралтын өдрүүдээр үзэсгэлэн худалдаа зохион байгуулж болно. Эдгээр газарт дэлгүүрүүдтэй адил журам мөрдөгдөнө.
  • Унадаг дугуйн түрээсийн газрууд нээгдэнэ.
  • Архитектур, дизайны товчооны ажилтнууд албан газартаа ажиллаж эхэлнэ.

Москва хотын захиргаанаас цэвэр агаарт алхах, спортоор хичээллэх тусдаа журам гаргасан байна. Тодруулбал өглөөний 9 цаг хүртэл спортоор хичээллэх боломжтой. Долоо хоногт гурван удаа буюу ажлын өдрүүдэд хоёр удаа, амралтын өдрүүдэд нэг удаа цэвэрт агаарт алхахыг зөвшөөрчээ. Гудамжинд олон хүн гарахаас урьдчилан сэргийлэхийн тулд байшин бүр өөрийн гэсэн хуваарьтай байх аж.

Москва хотын дарга Сергей Собянин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй лхагва гарагт уулзахдаа коронавирусний цар тахлын улмаас тус хотод тогтоосон хязгаарлалтыг сулруулах санал тавьжээ. Собянины хэлснээр, ерөнхийдөө Москва хотод коронавирусний халдварын тархалтыг  хяналтдаа авсан бөгөөд нөхцөл байдал сайжрах хандлагатай байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

. “COVID-19” халдварын тохиолдлын тоо 5 сая 790 мянга давж, эдгэрсэн хүний тоо 2 сая 497 мянгад хүрлээ. 2020-05-28

Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшигчээр 19 иргэн бүртгүүлжээ. 2020-05-28

Олон улсын хөлбөмбөгийн холбоо, Монголын хөлбөмбөгчдийг тоглолтоо наймаалцаагүй гэж үзсэн байна. 2020-05-28

Их Британид ачааны тэрэгнээс цогцоснууд олдсон хэрэгт холбогдуулан олон хүнийг баривчилжээ 2020-05-28

Хууль зөрчиж байсан Хан талст компанийн газар 4 хүүхэд эндлээ гэв. 2020-05-28

Москвад өөрийгөө тусгаарлах дэглэмийг сунгажээ 2020-05-28

Наоми Осака хамгийн өндөр орлоготой тамирчин болжээ 2020-05-28

Уханийн үнэнч нохойн түүх 2020-05-28

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр өөрийн цахим хуудаснаа өөрийг нь цагдан хорих шүүхийн шийдвэр гарсан талаар жиргэжээ. 2020-05-28

Урьдчилан сэргийлэх шалгалт хийж байна 2020-05-28

Хөвсгөл аймагт ЯГ ОДОО цас орж байна 2020-05-28