Урьдчилан сэргийлэх шалгалт хийж байна

Урьдчилан сэргийлэх шалгалт хийж байна

МХЕГазрын даргын баталсан 01/13 тоот удирдамжийн дагуу томоохон хэмжээний худалдааны төвүүдэд лабораторийн шинжилгээтэй урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж, хүүхдийн бэлэгний чанар, аюулгүй байдал, хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүн байгаа эсэхэд хяналт тавин ажиллаж байна.

Шалгалтаар хадгалах хугацаа дууссан 13 нэр төрлийн 84 ширхэг хүнсний бүтээгдэхүүнийг худалдаанаас буцаан татан авалт хийлгэж эрсдэлээс урьдчилан сэргийллээ.

Хяналт шалгалтад хамрагдсан 3 худалдааны төв, 7 супер маркетад коронавирусын халдвараас сэргийлэх худалдаа, үйлчилгээний газарт баримтлах зөвлөмж, аж ахуйн нэгж, байгууллага бүр коронавируст халдвар (COVID-19)-ын сэжигтэй тохиолдлыг тусгаарлах өрөөг бэлтгэж, эрсдэлээс сэргийлэх бэлэн байдлыг хангасан байх талаар чиглэл өглөө.
Цаашид бага насны хүүхдийг шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, эх үрсийн баярыг гэр бүлийн хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэх, бөөгнөрөл үүсгэхгүй байхыг Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас УРИАЛЖ байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.