УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр өөрийн цахим хуудаснаа өөрийг нь цагдан хорих шүүхийн шийдвэр гарсан талаар жиргэжээ.

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр өөрийн цахим хуудаснаа өөрийг нь цагдан хорих шүүхийн шийдвэр гарсан талаар жиргэжээ.

УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвших эрхээ авсан Н.Номтойбаяр болон найман хүнд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2020.05.28/ Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байгаа билээ. Тэгвэл УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр өөрийн цахим хуудаснаа өөрийг нь цагдан хорих шүүхийн шийдвэр гарсан талаар жиргэжээ.

Тэрбээр "Ноёнтой тэрсэлдсэн хүн хормойгүй гэж ардын, улстөр орсон цагт хууль хамаагүй гэж миний хэлсэн үг үнэн боллоо. Чингэлтэй дүүргийн шүүгч намайг хорих шийдвэр гаргалаа. 461 хорих ангиас УИХ-ын сонгуульд ХАН-УУЛаас нэр дэвшээд гараад ирэхийг харъя гэж байгаа бололтой. Өнөөдрийн хуулийн байгууллага МАН-ын харуул хамгаалалтын алба шиг ажиллаж байгаа нь миний нэр дэвшиж байгаагийн нэг үндэслэл. Иргэд хүчтэй!!!" гэсэн байна.


Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.