АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хонконгт давуу эрх олгохоо зогсооно

 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хонконгт давуу эрх олгохоо зогсооно

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-ын парламент Хонконгт үндэсний аюулгүй байдлыг хангах тухай хуулийг баталсантай холбогдуулан тус онцгой бүсэд худалдааны давуу эрх олгохоо зогсооно гэж мэдэгдлээ.

Мөн Д.Трамп Дэлхийн эрүүл мэндийн байгууллагыг /ДЭМББНХАУ-ын утсан хүүхэлдэй болсон хэмээн буруутгаад, тус байгууллагатай харилцаагаа тасална гэж баасан гарагт мэдэгдсэн талаар "Reuters" агентлаг мэдээлжээ. 

“Би Хонконгт давуу, тусгай эрх олгох бодлогыг халах үйл явцыг эхлүүлэх чиглэлийг засаг захиргаандаа өгсөн” гэж АНУ-ын Ерөнхийлөгч Цагаан ордны Сарнайн цэцэрлэгт болсон арга хэмжээ үеэр мэдэгджээ.

Гэсэн хэдий ч тэрбээр ямар алхмуудыг хэрхэн, ямар дараалалтайгаар хэрэгжүүлэх талаар тодорхой мэдээлэл өгөөгүй бөгөөд “CNBC” суваг Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулга хүсэхэд хариулахаас татгалзсан байна.

Үүнээс гадна Д.Трамп, АНУ ДЭМБ-аас гарна гэж мэдэгджээ. Тус улс нь Женев хотод төвтэй ДЭМБ-д 1948 онд элсжээ. Шинэ коронавирусний тархалт Вашингтон, Бээжингийн хурцадмал байдал өсөн нэмэгдэхэд хүргэсэн юм.

Д.Трамп Хятадын эрх баригчдыг вирусний талаар ДЭМБ-д мэдээлэх “үүргээ биелүүлэхээс татгалзсан” хэмээгээд, “дэлхий нийтийг төөрөгдүүлэхийн” тулд тус байгууллагад шахалт үзүүлсэн гэж хэлжээ. Түүний гаргасан энэхүү шийдвэр хэзээнээс хэрэгжих нь хараахан тодорхойгүй байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан. 2020-05-30

Дорнын зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна. 2020-05-30

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 10:00 цагийн мэдээ 2020-05-30

Миннеаполис хотын цагдаагийн газарт гал тавьжээ. 2020-05-30

"Нэгдсэн хотууд болон орон нутгийн удирдлага" –ын Гүйцэтгэх хорооны албан ёсны хурал өнөөдөр боллоо. 2020-05-30

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хонконгт давуу эрх олгохоо зогсооно 2020-05-30

Цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаарх Нийслэлийн Засаг даргын захирамжийн хугацааг сунгалаа 2020-05-30

Орон сууцны зургаадугаар давхраас 30 орчим насны эмэгтэй гурван сартай хүүхэдтэйгээ хамт үсэрч нас барсан хэрэг гарчээ. 2020-05-30

Өнгөт арьст эрэгтэйн нас барсан хэрэгт холбоотой цагдааг баривчилжээ 2020-05-30

Өнөөдрийн байдлаар дэлхийн 216 орон, нутаг дэвсгэрт нийт 6.23 сая халдварын тохиолдол илэрч, 366 мянган хүн нас баржээ. 2020-05-30

БНЭУ-аас ирсэн иргэд 120 ширхэг хамгаалалтын хувцас хандивлалаа 2020-05-30