Орон сууцны зургаадугаар давхраас 30 орчим насны эмэгтэй гурван сартай хүүхэдтэйгээ хамт үсэрч нас барсан хэрэг гарчээ.
Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн орон сууцны зургаадугаар давхраас 30 орчим насны эмэгтэй гурван сартай хүүхэдтэйгээ хамт үсэрч нас барсан хэрэг гарчээ. Уг хэрэг өчигдөр /2020.05.29/ гарсан байна.
Энэ талаар албаныхнаас тодруулахад "Бага насны хүүхэдтэйгээ хамт унаж нас барсан хэрэг бүртгэгдсэн. Одоогоор хэргийг шалгаж байгаа болохоор тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна" гэх тайлбарыг өглөө. Урьчилсан байдлаар, гэр бүлийн хүчирхийллийн улмаас ийм үйлдэл хийхэд хүрсэн байж болзошгүй гэх нөхцөл байдал тогтоогдоод байгаа аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.