Өнгөт арьст эрэгтэйн нас барсан хэрэгт холбоотой цагдааг баривчилжээ

Өнгөт арьст эрэгтэйн нас барсан хэрэгт холбоотой цагдааг баривчилжээ

АНУ-ын Миннесота муж улсын Миннеаполис хотод Африк-Америк гаралтай эрэгтэйн гарыг гавлан газарт хэвтүүлж, хүзүүн дээрээс нь өвдөглөсөн цагдааг хүний амь насыг бүрэлгэсэн хэрэгт буруутган баривчилжээ.

Миннеаполис хотын Хеннепин тойргийн шүүгч Майк Фриман, уг цагдаад хариуцлага хүлээлгэх хангалттай баримт нотолгоо бидэнд бий хэмээн мэдэгдсэн боловч дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Хохирогч болох 46 настай Жорж Флойдыг цагдаагийн ажилтан Дерек Шовен газарт хэвтүүлж, хүзүүн дээр нь өвдөглөсний дараа нас барсан бөгөөд тухайн үед Ж.Флойд амьсгалж чадахгүй байна хэмээн хэлж байжээ.

Хеннепин тойргийн мэдэгдэл гарсны дараа Ж.Флойдын гэр бүл Д.Шовенд хатуу хариуцлага тооцохыг прокуроруудаас хүссэн байна. Уг явдал өнгөт арьст америкчуудын дургүйцлийг ихэд хүргэсэн бөгөөд Миннеаполис хотын жагсагчид олон барилгыг сүйтгэж, цагдаагийн газарт гал тавьжээ. Түүнчлэн эсэргүүцлийн жагсаал АНУ-ын олон хотод өрнөсөн байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Миннеаполис хотын цагдаагийн газарт гал тавьжээ. 2020-05-30

"Нэгдсэн хотууд болон орон нутгийн удирдлага" –ын Гүйцэтгэх хорооны албан ёсны хурал өнөөдөр боллоо. 2020-05-30

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хонконгт давуу эрх олгохоо зогсооно 2020-05-30

Цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаарх Нийслэлийн Засаг даргын захирамжийн хугацааг сунгалаа 2020-05-30

Орон сууцны зургаадугаар давхраас 30 орчим насны эмэгтэй гурван сартай хүүхэдтэйгээ хамт үсэрч нас барсан хэрэг гарчээ. 2020-05-30

Өнгөт арьст эрэгтэйн нас барсан хэрэгт холбоотой цагдааг баривчилжээ 2020-05-30

Өнөөдрийн байдлаар дэлхийн 216 орон, нутаг дэвсгэрт нийт 6.23 сая халдварын тохиолдол илэрч, 366 мянган хүн нас баржээ. 2020-05-30

БНЭУ-аас ирсэн иргэд 120 ширхэг хамгаалалтын хувцас хандивлалаа 2020-05-30

ХӨСҮТ 44 дэх иргэнээ эмчиллээ 2020-05-30

ОХУ: Владимир Путин Ялалтын баярын парадыг зохион явуулах зарлиг гаргажээ 2020-05-30

'КОВИД-19' Бразил улс өвдөг сөхөрлөө 2020-05-30