Д.Трамп “Их-7”-гийн дээд хэмжээний уулзалтыг хойшлуулж буйгаа мэдэгдлээ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Их-7”-гийн дээд хэмжээний уулзалтыг есдүгээр сар хүртэл хойшлуулж буйгаа мэдэгдээд, тус бүлгийн “үеэ өнгөрөөсөн” гишүүнчлэлийг өргөтгөхийг уриалжээ.
“Их-7” нь Канад, Франц, Герман, Итали, Япон, Их Британи, АНУ-аас бүрддэг юм. Харин Д.Трамп ирэх намар хүртэл хойшлуулсан уулзалтад ОХУ, Австрали, Энэтхэг, БНСУ-ын эрх баригчдыг урих хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
Дэлхийн тэргүүлэгч эдийн засагтай улс орнуудын удирдагчид энэ онд АНУ-д уулзахаар товлосон байсан боловч коронавирусний цар тахлын улмаас төлөвлөгөөг өөрчлөхөд хүрсэн юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.