Тува руу хууль бусаар нэвтэрсэн хоёр иргэнийг ТУСГААРЛАСАН
Эрүүл мэндийн яамнаас коронавирустэй холбоотой цаг үеийн мэдээлэл хийлээ. /2020.05.31/
Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэлэхдээ ард иргэдийн дунд коронавируснээс урьдчилан сэргийлэхэд хувийн хариуцлагаа нэмэгдүүлэх шаардлагатайг онцоллоо.
Ялангуяа халдварын тархалт өндөр байгаа улстай хил залгаа аймгийн иргэд анхааралтай байх хэрэгтэй гэв. Өчигдөр Увс аймгийн Давст сумаас манай улсын хоёр иргэн халдварын тархалт өндөр байгаа ОХУ-ын Тува руу хил нэвтэрч ороод, буцаж ирэхдээ саатуулагджээ.
Тэд хил нэвтрэхдээ амны хаалт зүүгээгүй, халдвараас сэргийлэх ямар ч хамгаалалтгүй байсан аж.
Тухайн хоёр иргэнийг хил дээрээс саатуулан, эмнэлэгт тусгаарлаад байна. Тэднийг саатуулах үйл ажиллагаанд оролцсон долоон хүнийг мөн Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт тусгаарласан, одоогоор халдвар илрээгүй гэж мэдэгдлээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.