Энэтхэгт ирэх сарын 8-наас үйлчилгээний газруудыг нээнэ

Энэтхэгт ирэх сарын 8-наас үйлчилгээний газруудыг нээнэ

Энэтхэг улсад коронавирусний тохиолдол нэмэгдсээр байгаа ч эрх баригчид нь үндэсний хэмжээний хатуу хөл хориог цуцлах шийдвэр гаргахаар боллоо гэж  BBC мэдээллээ.

 Хөл хориог зогсоохын тулд гурван үе шаттай арга хэмжээ авах аж. Зургаадугаар сарын 8-наас эхлэн сүм,  ресторан, зочид буудал, худалдааны төв зэрэг үйлчилгээний  газруудыг нээх юм байна. Улмаар нөхцөл байдал гайгүй байна гэж үзвэл долоодугаар сар гэхэд хичээл, сургуулийн үйл ажиллагааг эхлүүлнэ. Гэхдээ коронавирусний тархалт өндөр байгаа муж хотуудын хувьд хөл хориог хэвээр хадгалах аж.

Бямба гарагийн байдлаар тус улсад коронавирусний 8000 шинэ тохиолдол бүртгэгджээ. Ингэснээр нийт тохиолдол 174,500 болж, нас баралт 5000 орчим болоод байна. 1.3 тэрбум хүн амтай улсын хувьд бусад орнуудтай харьцуулахад коронавирусний өвчлөлийн хувь бага байгаа юм.

Энэтхэг улс хоёр сарын өмнөөс үндэсний хэмжээний хөл хориог тогтоосноор 37,000-78,000 хүний ​​амь нас хохирохоос урьдчилан сэргийлсэн гэсэн статистик байна. Гэхдээ бусад эдийн засгуудын адил хөл хорио эдийн засагт нь гүнзгий нөлөөлж байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Дорнын зурхай: Дашнямтай өдөр. Сэвлэг үргээх болон үс засуулбал тохиромжгүй хэмээжээ. 2020-05-31

“NASA”, “SpaceX” Америкийн нутаг дэвсгэрээс сансрын нисгэгчдийг тойрог зам руу хөөргөлөө 2020-05-31

Монголбанк цахим худалдааны түүвэр судалгаа хийж байна 2020-05-31

Д.Трамп “Их-7”-гийн дээд хэмжээний уулзалтыг хойшлуулж буйгаа мэдэгдлээ 2020-05-31

Сонгуулийн сурталчилгаа хийх зөвшөөрөл авсан ТЕЛЕВИЗҮҮД 2020-05-31

Энэтхэгт ирэх сарын 8-наас үйлчилгээний газруудыг нээнэ 2020-05-31

Нью-Йоркийн жагсаалын үеэр олон хүн бэртэж, 70 хүн баривчлагдлаа 2020-05-31

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асуудлыг шийдвэрлэхэд хүндрэлтэй олон асуудал байсныг шийдсэн үйл явдал Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн өмнөхөн тохиож байна. 2020-05-31

Тува руу хууль бусаар нэвтэрсэн хоёр иргэнийг ТУСГААРЛАСАН 2020-05-31

Шинэ короанвирусний эмчилгээнд гурван жирэмсэн эмэгтэй байна 2020-05-31

Өнөөдөр “Дэлхийн тамхигүй өдөр” тохиож байна 2020-05-31