Талийгаач хөвгүүдийн ар гэрийн нийгмийн асуудлыг шийдэх чиглэл өглөө

Талийгаач хөвгүүдийн ар гэрийн нийгмийн асуудлыг шийдэх чиглэл өглөө
Энэ сарын 27-ны өдрийн 17:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Маршалын гүүрний зүүн хойно байрлах барилгын хажуугийн усанд халианд 8-12 насны дөрвөн хүүхэд эндэж, харамсалтайгаар амь эрсэдсэн үйл явдал болсон.
Эдгээр дөрвөн хүүхдийн хоёр нь нэг айлууд хөвгүүд байсан юм. Өнөөдөр Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комисс, НЗДТГ-ын зүгээс Шадар сайд Ө.Энхтүвшин тэргүүтэй холбогдох албаныхан амь эрсэдсэн дөрвөн хүүхдийн гэрт нь очиж аав ээж, ах дүү нарт нь гүн эмгэнэл илэрхийллээ.
Талийгаач дөрвөн хөвгүүний гэр бүл болох гурван өрхийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар чиглэл өглөө.


Улмаар Улсын Онцгой комиссын даргын зүгээс нийслэл хотод зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг таслан зогсоох мөн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй компаниудад аюулгүй байдал хангах, хараа хяналтаа чангатгах үүргийг Нийслэлийн Засаг даргын тамгын газарт өглөө.
Түүнчлэн талийгаач дөрвөн хөвгүүний гэр бүл болох гурван өрхийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар арга хэмжээ авах чиглэл өглөө. Осол болсон өдөр хүүхдүүд 10- уулаа явж байсан юм. Газар дээр нь хамт байж үйл явдлыг нүдээр харж байсан 6 хүүхдийн сэтгэл санаа, биеийн байдалд онцгойлон анхаарал хандуулахыг холбогдох албаныханд даалгав гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Японы баруун өмнөд нутгийн Китакюшү хотод коронавирусний халдварын тохиолдол нэмэгдсэнтэй холбогдуулан 100 гаруй үйлчилгээний газрыг хаажээ. 2020-05-31

“Вакцин, биобэлдмэл төлөвлөлт зохицуулалтын хороо”-ны ээлжит хурал боллоо 2020-05-31

Коронавирусний вакцин авах зардлыг төсөвт тусгажээ 2020-05-31

ФИТЧ: Монгол Улсын гадаад валютын нөөц НЭГ ТЭРБУМ ам.доллароор буурах төлөвтэй 2020-05-31

Бельгийн хунтайж коронавирусний халдвар авчээ 2020-05-31

Талийгаач хөвгүүдийн ар гэрийн нийгмийн асуудлыг шийдэх чиглэл өглөө 2020-05-31

БНСУ-д халдварын 27 шинэ тохиолдол бүртгэгджээ 2020-05-31

“Авифавир” эмийг зургадугаар сарын 11-нээс эмнэлгүүдэд нийлүүлнэ 2020-05-31

П.Батзориг:Аюулгүй ажиллагаагаа л нэн тэргүүнд тавьж ажилладаг болмоор байна 2020-05-31

Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй бүх аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг таслан зогсоох үүрэг өглөө 2020-05-31

АНУ-д эсэргүүцлийн жагсаал тав дахь өдрөө үргэлжилж байна 2020-05-31