Коронавирусний вакцин авах зардлыг төсөвт тусгажээ
“Вакцин, биобэлдмэл төлөвлөлт зохицуулалтын хороо”-ны ээлжит хурал болжээ.
Уг хороонд Эрүүл мэндийн яам, Сангийн яам, ХӨСҮТ, ЗӨСҮТ, ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сангийн холбогдох мэргэжилтнүүд багтаж байна.
Хурлаар дархлаажуулалтын хөтөлбөрийн хүрээнд хийгдэх сэргийлэх тарилгын 2021 оны төлөвлөгөөний төсөл, төсвийн үндсэн чиглэлийг хэлэлцэж баталж, төсвийн төслийг Сангийн яаманд хүргүүлж батлуулах шийдвэрийг гаргажээ.
Төсөвт коронавирусний эсрэг вакцинаар зорилтот бүлгийн хүн амыг дархлаажуулахад шаардлагатай эхний ээлжийн вакциныг авахад шаардлагатай зардлыг тусгасан байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.