Японы баруун өмнөд нутгийн Китакюшү хотод коронавирусний халдварын тохиолдол нэмэгдсэнтэй холбогдуулан 100 гаруй үйлчилгээний газрыг хаажээ.

Японы баруун өмнөд нутгийн Китакюшү хотод коронавирусний халдварын тохиолдол нэмэгдсэнтэй холбогдуулан 100 гаруй үйлчилгээний газрыг хаажээ.

Японы баруун өмнөд нутгийн Китакюшү хотод коронавирусний халдварын тохиолдол нэмэгдсэнтэй холбогдуулан 100 гаруй үйлчилгээний газрыг хаажээ. Тэдгээр байгууламжийг Япон даяар тогтоосон онцгой байдлыг цуцалсны дараахан нээсэн юм.

“Музей, номын сан зэрэг 119 газрын үйл ажиллагааг тавдугаар сарын 31-нээс зургадугаар сарын 18 хүртэл зогсооно” гэж хотын удирдлагууд мэдээлжээ. Китакюшү хотод сүүлийн найман өдөр дараалан халдварын шинэ тохиолдлууд бүртгэгдэж, нийт 85 хүн халдвар авсан бөгөөд тэдний 31 нь хаанаас халдвар авсан нь тодорхойгүй байна.

Өнөөдрөөс хаагдаж буй газруудын нэг нь Китакюшү хотын Урлагийн музей юм. Уг музейн хувьд орон даяар онцгой байдал тогтоосонтой холбоотойгоор нэг сар хагасын турш хаалттай байсан бөгөөд дөнгөж 12 хоногийн өмнөөс үйлчлүүлэгчдийг хүлээн авч эхлээд байжээ.

“Бид хотын нөхцөл байдлыг харгалзан үзсэний дүнд үйлчилгээний газруудыг нээх шийдвэрийг гаргана” гэж хотын удирдлагууд мэдэгдсэн байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Нью-Йоркийн жагсаалын үеэр олон хүн бэртэж, 70 хүн баривчлагдлаа 2020-05-31

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асуудлыг шийдвэрлэхэд хүндрэлтэй олон асуудал байсныг шийдсэн үйл явдал Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн өмнөхөн тохиож байна. 2020-05-31

Тува руу хууль бусаар нэвтэрсэн хоёр иргэнийг ТУСГААРЛАСАН 2020-05-31

Шинэ короанвирусний эмчилгээнд гурван жирэмсэн эмэгтэй байна 2020-05-31

Өнөөдөр “Дэлхийн тамхигүй өдөр” тохиож байна 2020-05-31

Японы баруун өмнөд нутгийн Китакюшү хотод коронавирусний халдварын тохиолдол нэмэгдсэнтэй холбогдуулан 100 гаруй үйлчилгээний газрыг хаажээ. 2020-05-31

“Вакцин, биобэлдмэл төлөвлөлт зохицуулалтын хороо”-ны ээлжит хурал боллоо 2020-05-31

Коронавирусний вакцин авах зардлыг төсөвт тусгажээ 2020-05-31

ФИТЧ: Монгол Улсын гадаад валютын нөөц НЭГ ТЭРБУМ ам.доллароор буурах төлөвтэй 2020-05-31

Бельгийн хунтайж коронавирусний халдвар авчээ 2020-05-31

Талийгаач хөвгүүдийн ар гэрийн нийгмийн асуудлыг шийдэх чиглэл өглөө 2020-05-31