Владимир Путин ялалтын баярыг Улаан талбайгаас үзэж сонирхоно

Владимир Путин ялалтын баярыг Улаан талбайгаас үзэж сонирхоно

Шинэ коронавирусний тархалттай холбоотойгоор энэ жилийн ялалтын баярыг 5 дугаар сарын 09-нд тэмдэглэж чадаагүй. Харин Оросын удирдагчид аугаа эх орны дайны ялалтын баярыг энэ сарын 24-нд тэмдэглэн өнгөрүүлэх товыг гаргаад байгаа. ОХУ-д шинэ коронавирусний халдвар намжаагүй байгаа ч тус улсын ерөнхийлөгч Ялалтын баярыг  Москва хотын улаан талбайгаас үзэж сонирхох юм байна.

Кремлийн Хэвлэлийн албаны дарга Дмитрий Песков хэвлэлд өгсөн ярилцлагадаа Оросын ерөнхийлөгч Владимир Путин болон бусад улсын удирдагчид ялалтын баярыг Улаан талбайн  индрээс үзэж сонирхоно гэсэн байна. Коронавирусний эрсдэлийг үл харгалзан гадаадын төрийн тэргүүнүүд ч ялалтын баярын 75 жилийн ойд оролцохоор ирнэ гэдэгт бүрэн итгэлтэй байгааг Песков мөн онцолжээ. Тэрээр 6 дугаар сарын 24-н гэхэд Орос улс дахь хөл хорио бүрэн цуцлагдсан байна гэж тооцоолж байгаа юм.

Өнгөрөгч 4 дугаар сарын 16-нд ерөнхийлөгч Путин Ялалтын баярын парадыг хойшлуулах шийдвэр гаргасан юм. 5 дугаар сарын 09-нд Москва хотын тэнгэрт  Оросын нисэх хүчний онгоцнууд цуваагаар ниссэн хэдий ч бүрэн хэмжээний парад болоогүй. 1945 оны Ялалтын баярын парад 6 дугаар сарын 24-нд зохион байгуулагдаж байсан учраас энэ жилийн парадыг зохион явуулах шинэ өдрийг 24-нд байхаар тогтжээ. 1945 оны 5 дугаар сарын 09-нд Нацист Герман Зөвлөлтийн талд бууж өгч байжээ. Үүнээс сар гаруйн хугацааны дараа улаан талбай дахь анхны парад болж, 1800 гаруй  байлдааны техник хэрэгсэл бүхий  40 мянган цэрэг  оролцож байжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Такадагава: Анхны шавиа алдсандаа маш их харамсаж байна 2020-06-02

“COVID-19” халдварын тохиолдлын тоо 6 сая 366 мянга давж, эдгэрсэн хүний тоо 2 сая 903 мянгад хүрлээ. 2020-06-02

Нэр дэвшигчдийн талаар худал мэдээлэл тараавал 2-20 САЯ ТӨГРӨГӨӨР ТОРГОНО 2020-06-02

АНУ, ОХУ-ын Ерөнхийлөгч нар утсаар ярьжээ 2020-06-02

Латин Америк дахь коронавирусний тархалт авлигыг нэмэгдүүлж байна 2020-06-02

Владимир Путин ялалтын баярыг Улаан талбайгаас үзэж сонирхоно 2020-06-02

Өнөөдөр ОХУ-ын Буриадын Түнхэн аймагт коронавирусний халдварын хоёр тохиолдол илэрснээр Буриадад ганц Ах аймаг (Окинский район) л халдваргүй үлдлээ. 2020-06-02

“Шинэ короновирусний эмнэлзүйн менежмент”-ийн чиглэлээр сургагч багш бэлтгэнэ 2020-06-02

БНСУ-ын ДНБ 2008 оноос хойш хамгийн ихээр буурчээ 2020-06-02

Мексик улс эндэгдэл 10 мянгаас давсан долоо дахь улс боллоо 2020-06-02

Д.Ганбаатарын “Монголиан Лэгенд” хүлэг Лос-Анжелест болсон уралдаанд түрүүлэв 2020-06-02