БНСУ-ын ДНБ 2008 оноос хойш хамгийн ихээр буурчээ

БНСУ-ын ДНБ 2008 оноос хойш хамгийн ихээр буурчээ

БНСУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүн энэ оны эхний улиралд өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралтай харьцуулахад 1.3 хувиар буурчээ. Солонгосын Төв Банкны мэдээлснээр, энэ нь шинжээчдийн таамаглаж байснаас 0.1  хувиар бага үзүүлэлт болжээ. 

Коронавирусний цар тахлын эдийн засгийн үр дагавраас үүдэлтэй энэхүү бууралт нь 2008 оны 3 дугаар улирлаас хойших хамгийн том уналт болжээ. Тэр үед БНСУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүнийг өмнөх улиралтай нь харьцуулахад 3.3 хувиар буурч байсан аж.

Төв банкны мэдээлснээр, энэ оны эхний улиралд БНСУ-д эдийн засгийн бараг бүхий л салбар огцом уналтад орсон байна. Өмнөх улиралтай харьцуулахад экспортын хэмжээ тус улсад 3.1 хувиар буурсан бол импортын хэмжээ 3.8 хувиар саарчээ. Харин аж үйлдвэрлэлийн хэмжээ 2.9 хувиар, үйлдвэрлэл үйлчилгээний хэмжээ 6.2 хувиар буурсан байна. Түүнчлэн хувийн хэрэглээ 13.8 хувиар буурсан нь 1998 оны 1 дүгээр улирлаас хойших хамгийн ихээр буурсан үзүүлэлт болжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

АНУ, ОХУ-ын Ерөнхийлөгч нар утсаар ярьжээ 2020-06-02

Латин Америк дахь коронавирусний тархалт авлигыг нэмэгдүүлж байна 2020-06-02

Владимир Путин ялалтын баярыг Улаан талбайгаас үзэж сонирхоно 2020-06-02

Өнөөдөр ОХУ-ын Буриадын Түнхэн аймагт коронавирусний халдварын хоёр тохиолдол илэрснээр Буриадад ганц Ах аймаг (Окинский район) л халдваргүй үлдлээ. 2020-06-02

“Шинэ короновирусний эмнэлзүйн менежмент”-ийн чиглэлээр сургагч багш бэлтгэнэ 2020-06-02

БНСУ-ын ДНБ 2008 оноос хойш хамгийн ихээр буурчээ 2020-06-02

Мексик улс эндэгдэл 10 мянгаас давсан долоо дахь улс боллоо 2020-06-02

Д.Ганбаатарын “Монголиан Лэгенд” хүлэг Лос-Анжелест болсон уралдаанд түрүүлэв 2020-06-02

НҮБ-ын тэргүүн эсэргүүцлээ тайвнаар илэрхийлэхийг америкчуудад уриаллаа 2020-06-02

“Ремдесивир” эм нааштай үр дүн үзүүллээ 2020-06-02

Наран дээр сүүлийн гурван жил болоогүй хүчтэй дэлбэрэлт болжээ. 2020-06-02