Д.Ганбаатарын “Монголиан Лэгенд” хүлэг Лос-Анжелест болсон уралдаанд түрүүлэв
АНУ-ын Лос-Анжелес хотын морин тойруулгын уралдаанд Монгол Улсын Тод манлай уяач, “Макс” группийн ерөнхийлөгч Д.Ганбаатар “Mongolian legend” нэртэй хүлэг /2020.05.31/ түрүү магнайд давхижээ.
Д.Ганбаатарын хурдан морьдыг Монгол Улсын алдарт уяач Э.Ганбат “Mongolia stabe” зүчээнд уяа сойлгыг нь тааруулдаг юм байна. Таван жилийн өмнө чансаа, нэр хүндээрээ дэлхийд дээгүүр эрэмбэлэгддэг “Breeders’ cup world championship 2015” уралдаанд Д.Ганбаатарын “Монгол Бямбаа” нэртэй хүлэг түрүүлж, монгол адууны шандас хурдыг болон монгол уяачийн ур чавварыг дэлхийд ах удаа таниулж байсан билээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.