Олимп, Дэлхийн медальт 59 тамирчин хандив өргөжээ
Коронавируснийн халдвартай тэмцэх хандивын аянд олимп, дэлхийн медальт тамирчид нэгдэн, хандив өргөсөөр байгаа бөгөөд тэдний төлөөлөл өнөөдөр ХӨСҮТ-д 12.2 сая төгрөг хандивлав.
Баасан гарагт /2020.06.05/ ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүүд уг хандив гардуулах ёслолд Хөдөлмөрийн баатар, Дархан аварга Х.Баянмөнх, олимпын хүрэл медальт, Ардын багш, гавьяат тамирчин Д.Сэрээтэр, олимпын хүрэл медальт Н.Баярсайхан, пара таеквондогийн дэлхийн аварга Г.Болор-Эрдэнэ нар оролцов. Хандивын аянд олимп, дэлхийн медальтай нийт 59 тамирчин нэгдсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.