ШУУРХАЙ: Австралиас ирсэн онгоц Буянт-Ухаад газардлаа.
Австрали болон Филиппин Улсаас монгол иргэдээ татан авах “МИАТ” компанийн тусгай үүргийн онгоц өнөөдөр /2020.06.08/ Сидней хотоос орон нутгийн цагаар 07:40 цагт хөөрснийг мэдээлсэн.
Тэгвэл тус онгоц дөнгөж сая буюу 20:33 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх онгоцны буудалд газардлаа.
Улсын онцгой комиссын мэдээллээр, дээр нислэгээр бага насны хүүхэдтэй гэр бүл 79, жирэмсэн болон асран хамгаалагчтай 15, өндөр настан болон асран хамгаалагч 47, хөгжлийн бэрхшээлтэй хоёр, эрүүл мэндийн шалтгаантай 26, виз, санхүү зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай 64 /нэг хүн визний зөрчилтэй учир үлдсэн/, Филиппин Улсын Сэбү арлаас 29, нийт 262 иргэн эх орондоо иржээ. Эдгээр иргэдийг хорио цээрийн дэглэмийн дагуу эрүүл мэндийн үзлэгт хамруулж, тусгаарлах бөгөөд сэжигтэй байж болзошгүй иргэдийг ХӨСҮТ-д хүргэж, шинжилгээнд хамруулна гэж албаныхан мэдээллээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.