Боржин чулууны хаягдлаар даацын блок үйлдвэрлэж байна
Баян-Өлгий аймгийн "Балбал тас" компани боржин чулууны хаягдлаар даацын блок үйлдвэрлэж байна.
Тус компани нь 2014 онд жилд 120 мянган м.кв боржин чулууг өнгөлөн боловсруулах хүчин чадалтай үйлдвэр байгуулсан юм. Үйлдвэр ашиглалтад орсноор 20 орчим хүн ажлын байртай болсон аж. Үйлдвэрийн гаргасан чулуун хавтангаар Өлгий хотын төв талбайг шинэчилснээс гадна, үйлдвэрийн бусад бүтээгдэхүүнүүдийг орон нутагт барьсан барилга байгууламжийн шат, шал, замын хашлага зэрэгт ашиглаж байгаа.
Гэхдээ үйлдвэрийн явцад их хэмжээний хаягдал чулуу гардаг байжээ. Компанийн хамт олон энэ жилээс хаягдал боржин чулууг буталж 0,5-ын хайрга болгон ашиглаж эхэлжээ. Уг хайргаар даацын блок үйлдвэрлэж зах зээлд нийлүүлж эхэлсэн байна.
Ингэснээр байгаль орчныг бохирдуулахаас урьдчилан сэргийлэх, ард иргэдийг чанартай барилгын материалаар хангах боломж бүрдсэн ажээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.