АНУ-ын эрх баригчид цагдаагийн байгууллагыг татан буулгахгүй

АНУ-ын эрх баригчид цагдаагийн байгууллагыг татан буулгахгүй

АНУ-ын эрх баригчид цагдаагийн байгууллагыг татан буулгах эсвэл санхүүжилтийг нь бууруулахгүй  гэж тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп даваа гарагт Цагаан ордонд хууль сахиулах байгууллагуудын төлөөлөлтэй уулзах үеэрээ мэдэгджээ.

“Манай улс маш сайн хууль сахиулах ажилтнуудтай, би тэднээр бахархаж явдаг. Цагдаагийн санхүүжилтийг танахгүй, манай цагдаагийн байгууллага татан буугдахгүй. Манай цагдаа нар амар тайван амьдрах боломжийг бидэнд олгодог, тэдний эгнээнд ямар ч муу ажилтан байдаггүй гэдэгт бид итгэлтэй байхыг хүсдэг. Гэхдээ заримдаа та бидний саяхан үзсэн шиг аймшигтай зүйл гардаг боловч тэдний 99 хувь нь гайхалтай хүмүүс байдаг” гэж Цагаан ордны тэргүүн хэлсэн байна.

АНУ-ын Миннесота муж улсын Миннеаполис хотод африк гаралтай америк эрэгтэй цагдаагийн гарт амиа алдсанаас үүдэлтэй эсэргүүцлийн ажиллагааны үеэр хууль сахиулах байгууллагуудын санхүүжилтийг танахыг уриалж байсан юм.

АНУ-ын Конгресс дахь ардчилсан намынхан цагдаагийн байгууллагад томоохон шинэчлэл хийх тухай хуулийн төслийг даваа гарагт танилцуулсан байна. Уг төсөлд хууль сахиулах алба хаагчдыг боомилох арга хэрэглэхийг хориглох, цагдаагийн байгууллагын зөрчлийг хянах үндэсний мэдээллийн сан байгуулах, мөн зарим тохиолдолд цагдаа нарт анхааруулахгүйгээр байшин руу нэвтрэх зөвшөөрөл өгөхийг хориглосон байна. Санал болгож буй шинэчлэлийн хүрээнд сэжигтний эсрэг хүч хэрэглэх, дур зоргоороо авирласных нь төлөө хууль сахиулах байгууллагын ажилтнуудад тооцох хариуцлага нэмэгдэнэ гэж үзэж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.