Сидней-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 262 хүний хариу сөрөг гарчээ
Коронавирусний тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас өнөөдөр /2020.06.10/ ээлжит мэдээлэл хийлээ.
2020.06.09-нд ХӨСҮТ-ийн 2 лаборатори, Зоонозын өвчин судлалын үндэсний төв болон Дархан-Уул аймгийн салбар лабораторид 358 шинжилгээ /PCR/ хийхэд халдвар илрээгүй байна.
ТУХАЙЛБАЛ:
- Тандалт судалгааны зорилгоор нийслэлийн Баянгол, Баянзүрх, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгээс цуглуулсан 12 сорьц,
- ХӨСҮТ-д тусгаарлагдсан 23 хүн /давтан/,
- Ажиглах байруудад тусгаарлагдсан 11 хүн /давтан/,
- Алтанбулаг боомтоор ирсэн ачаа тээврийн 24 жолооч,
- Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 14 хүн /давтан,
- Сидней-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 262 хүн,
- Тус нислэгт ажилласан нисэх бүрэлдэхүүн буюу экипаж, үйлчилгээний ажилтан зэрэг 12 хүний шинжилгээний хариу "СӨРӨГ" гарчээ.
- ХӨСҮТ-д эмчлүүлж байсан 2 хүн эдгэрч, өнөөдөр дараагийн тусгаарлалт буюу Энх-Саран сувилал руу шилжлээ.
- Эдгээр хүмүүс нь ОХУ-ын цэргийн дээд сургуулийн болон Алтанбулаг боомтоор ирсэн оюутнууд бөгөөд эмчилгээний хугацаа 25-27 хоног үргэлжилсэн байна.
- Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн коронавируст "Ковид-19" халдварын нийт батлагдсан тохиолдол 194 байна.
- ХӨСҮТ-д эмчлүүлж эдгэрсэн 87 хүн байгаа бол, өдгөө эмчилгээ, ажиглалтад 107 хүн хамрагдаж байна.
- Эмчилгээнд хамрагдсан иргэдээс биеийн байдал хөнгөн 91, хүндэвтэр 16 хүн байна.
- Өнөөдрийн байдлаар, ХӨСҮТ-д 145 хүн эмчилгээ, хяналт, тандалт, шинжилгээнд хамрагдаж байна.
- Улсын хэмжээнд тусгаарлан ажиглах байруудад нийт 1882 хүн байна.
- Өчигдөр 58 хүн шинээр тусгаарлалтанд орсон бол, 187 хүн гэрийн тусгаарлалт руу шилжлээ.
- Нийслэлийн хэмжээнд гэрийн тусгаарлалтанд 389 хүн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.