Аргентинд хоногт хамгийн олон тохиолдол бүртгэгджээ

 Аргентинд хоногт хамгийн олон тохиолдол бүртгэгджээ

Аргентинд өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавирусний халдварын 1141 тохиолдол бүртгэгдсэн нь тус улсад хамгийн олон өвчлөл илэрсэн хоног байжээ. Аргентины Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр тус улсад нийт өвчлөл 24761 болсон байна.

Зөөвөрлөгдсөн 717 тохиолдол бүртгэгдсэн Аргентинд эдгэрсэн хүний тоо 7568 болжээ.

Аргентины нийслэл Буэнос-Айрес хотын удирдлагууд Оросоос коронавирустэй тэмцэх хэрэгслийн тусламж хүссэн байна.

Түүнчлэн Бразил, Мексик, Перу, Чили зэрэг улсад халдварын тоо өссөөр байгаа юм. Дэлхий дахинд нийт 7.039.918 хүн коронавирусний халдвараар өвчилж, 404.396 хүн нас бараад байна. Халдвар авсан 7.1 сая хүний 3.3 сая нь Америкийн бүсэд байжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.