Туркийн эрх баригчид коронавирусний улмаас тогтоосон зарим хатуу хязгаарлалтыг цуцалжээ

Туркийн эрх баригчид коронавирусний улмаас тогтоосон зарим хатуу хязгаарлалтыг цуцалжээ

 Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган шинэ коронавирусний халдвар тархах эрсдэлтэй холбогдуулан авсан хязгаарлалтын хэд хэдэн хатуу арга хэмжээг цуцалж буйг мэдэгджээ.

“Бид одоогийн нөхцөл байдлыг үнэлж дүгнэн, үр дүнг нь мэдээлж байна. 18-аас доош насны иргэдэд гэрээсээ гарахад тавьсан хоригийг бүрэн цуцалж байна. 65-аас дээш насны хүмүүс 10:00-20:00 цагийн хооронд гарч болно. Кино театр, театр, үзэсгэлэнгийн танхимууд долдугаар сарын 1-нээс тодорхой болзолтойгоор ажиллаж эхэлнэ. Долдугаар сарын 1-нээс мөн хуримын салонууд нээгдэнэ” гэж Эрдоган хэлсэн байна. Үүнээс гадна, кафе, ресторан, цайны газруудын ажиллах цагийг шөнө дунд хүртэл сунгахаар болсныг мэдээлэв.

Тэрбээр мөн "Туркийн Шинжлэх ухаан, техникийн судалгааны зөвлөлийн /TUBITAK/ эрдэмтэд “Фавипиравир” эмийг “Ковид-19”-ийн халдвар авсан өвчтөнүүдийн эмчилгээнд зориулан амжилттай нийлэгжүүлж чадсаныг" мэдээлсэн байна.

Туркийн эрх баригчид хот хоорондын зорчих хөдөлгөөнд тавьсан хоригийг цуцлах, наран шарлагын газрууд, үндэсний цэцэрлэгт хүрээлэнгүүдийг зургадугаар сарын 1-нээс нээх шийдвэрийг тавдугаар сарын эцсээр гаргасан юм. Түүнчлэн зуны эхэн үеэс ресторан, кафе, усан сан, гоо сайхны газрууд ажиллаж эхэлжээ.

Туркт коронавирусний халдварын анхны тохиолдол гуравдугаар сарын 10-нд бүртгэгджээ. Одоогийн байдлаар тус улсад халдвар авсан хүний тоо 172 мянга давж, 4729 хүн нас барсан бол 144 598 өвчтөн эдгэрсэн байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Хаврын тариалалтад дэмжлэг үзүүлж шаардлагатай тоног төхөөрөмжийг 50 хувь хямдрууллаа 2020-06-10

Өвөрбайгалийн хязгаарт байгаа Дорнодын оюутнуудыг Алтанбулаг боомтоор татан авна 2020-06-10

Эквадорын хэд хэдэн хот галт уулын үнсэнд дарагджээ 2020-06-10

Арьсны өнгөөр ялгаварлан гадуурхагдаж болзошгүйг оюутнууддаа анхааруулжээ 2020-06-10

Сидней-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 262 хүний хариу сөрөг гарчээ 2020-06-10

Туркийн эрх баригчид коронавирусний улмаас тогтоосон зарим хатуу хязгаарлалтыг цуцалжээ 2020-06-10

Коронавирусээр халдварласан 87 хүн эдгээд байна 2020-06-10

Эдгэрсэн хүний тоо 3.6 сая давжээ 2020-06-10

Аргентинд хоногт хамгийн олон тохиолдол бүртгэгджээ 2020-06-10

Улсын их дэлгүүрт гал гарсантай холбоотой хэргийн газрын үзлэг үргэлжилж байна 2020-06-10

Сэжигтнийг баривчлахдаа боох мэх ашиглахыг хоригложээ 2020-06-10