АНУ, ОХУ “Шинэ эхлэл” гэрээг сунгах асуудлаар хэлэлцэнэ

АНУ, ОХУ “Шинэ эхлэл” гэрээг сунгах асуудлаар хэлэлцэнэ

АНУ болон ОХУ-ын байгуулсан цөмийн зэр зэвсгийн тоог цөөрүүлэх талаарх “Шинэ эхлэл” гэрээ 2011 оноос хэрэгжиж эхэлсэн бол 2021 оны 2 дугаар сард хүчинтэй хугацаа нь дуусна.

Москвагийн зүгээс “Шинэ эхлэл”  гэрээг сунгах сонирхолтой байгаа гэдгээ илэрхийлсэн бол Вашингтон энэхүү гэрээнд Хятадыг оролцуулах ёстой гэсэн байр суурийг баримталж байна.

Ямартай ч Цагаан ордон болон Кремлийн төлөөлөгчид “Шинэ эхлэл” гэрээг сунгах асуудлаар 6 дугаар сарын 22-нд Австрийн Вена хотод уулзалт хийхээр төлөвлөж байна.  Энэхүү гэрээнд цөмийн цэнэгт хошуу, тив алгасагч пуужин болон бусад үй олноор нь хөнөөх зэвсгийн тоог бууруулах асуудал тусгагдсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.