Тусгаарлах байранд ажиллаж байсан цагдаа нас баржээ

Тусгаарлах байранд ажиллаж байсан цагдаа нас баржээ
УОК-ын Шуурхай штабаас мэдээлэл хийх үеэр тусгаарлах байранд ажиллаж байсан цагдаагийн алба хаагч нас барсан талаар Цагдаагийн хурандаа Ж.Амгалан мэдээлэл өглөө. Тэрбээр "Цагдаагийн алба хаагч тусгаарлах байранд үүрэг гүйцэтгэж байгаад бие нь муудаад, эмнэлэгт очоод нас барсан. Өөрөө финтесийн тамирчин байсан. Талийгаачийн ар гэрийнхэнтэй нь холбоотой байгаа. Бид үүргээ гүйцэтгэж байсан нэг алба хаагчаа алдсан. Энэ асуудлаар нуугаад байх зүйл байхгүй. ЦЕГ дотоодын шалгалт хийгээд, нийтэд мэдээлэл өгнө" гэлээ.  

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.