Өнгөрсөн онд Монгол Улсын 128 иргэн гадаадад амиа алджээ.
Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас өнөөдөр /2020.06.10/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг сэтгүүлчдийн асуултад хариулах үеэрээ өнгөрсөн онд Монгол Улсын 128 иргэн гаднын оронд амиа алдсан гэдгийг тодотголоо.
Түүнчлэн тэрбээр "Гадаадад Монгол Улсын иргэдийн эрх ашиг хохирох, амь нас хохирох мэдээлэл болгон Элчин сайдын яамдаар нь дамжиж, тухайн улсын цагдаагийн байгууллагаар дамжиж Гадаад харилцааны яаманд ирдэг. Энэ мэдээллийг бид авсан. Авсан даруйдаа тэнд ажиллаж байгаа консул болон оюутнууд, цагдаагийн байгууллагатай нь уулзсан. Ар гэрт нь шуурхай мэдээллийг өгч ажиллаж байна. Өнгөрсөн онд 128 иргэн гаднын оронд нас барсан шүү дээ. Эцсийн шийд гарсан мэтээр олон нийтэд ярих, улстөржүүлэх зорилгоор ашиглаж байгаа нь харамсалтай үйлдэл. Энэ хүүхдийн ар гэртэй нь уулзсан. Маш их хэцүү байгаа. Хэвлэлийн байгууллага хүүхдийг маань амиа хорлосон гээд байна, хэн тогтоосон юм бэ гэх зэргээр ар гэр нь холбогдож байна. Энэ сарын 7-8-нд шилжих шөнө Польш улсад 21 настай залуу өндрөөс унасан байдалтай нас барсан. Цагдаагийн байгууллагаас хэрэг үүсгээд явж байна. Тэнд байгаа эгч нь өмгөөлөгч хөлслөөд ажиллаж байна" хэмээн ярилаа.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.