Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн эхний 43.5 км төмөр замыг тавив

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн эхний 43.5 км төмөр замыг тавив

 Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын ажил эрчимтэй өрнөж байна.

Өнгөрсөн оны 5 дугаар сард эхлүүлсэн уг төсөл өнөөдрийн байдлаар:

  • Газар шорооны ажил 82 хувь,
  • Хоолойн ажил 67 хувь,
  • Худаг усны ажил 84 хувьтай байна.

Мөн Зүүнбаян өртөөнөөс эхлэн угсарч буй дээд бүтцийг төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж, эхний 43.5 км төмөр замыг тавьж дуусгажээ.

Төслийн хүрээнд одоогоор 5000 гаруй хүн хүч, 2500 орчим машин механизм ажиллаж байнгаа талаар ЗТХЯ-наас мэдээллээ.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийн Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан өнгөрсөн сард уг төслийн барилгын ажлын явцтай танилцах үеэр энэхүү чиглэлийн төмөр замыг тавьж ашиглалтад ороход 3000 хүн ажлын байраар хангагдаж, төмөр замын трассын дагуу орших томоохон ордууд эдийн засгийн эргэлтэд орж, зам дагасан хөгжил бий болох олон давуу талтайг онцлон тэмдэглэж байв. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.