Перу халдварын тохиолдлын тоогоор Итали, Испанийг давж болзошгүй

Перу халдварын тохиолдлын тоогоор Итали, Испанийг давж болзошгүй

 Перуд мягмар гарагт коронавирусний халдварын 4040 тохиолдол шинээр бүртгэгдсэнээр нийт халдвар авсан хүний тоо 203 мянга давжээ.

“Манай улсад сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын улмаас 167 хүн нас барснаар нас барсан хүний тоо 5738-д хүрлээ” гэж Перу улсын Эрүүл мэндийн яам мэдээлжээ. Перуд халдварын анхны тохиолдол өнгөрсөн гуравдугаар сарын 6-нд, халдвараар нас барсан анхны тохиолдол 20-нд бүртгэгдсэн байна.

Өмнөд Америкийн орнуудаас Перу нь халдварын тохиолдлын тоогоор Бразилын араас бичигдэж байгаа юм. Италид энэ сарын 9-ний байдлаар халдварын 235 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн бол Испанид 242 мянга орчим хүн халдвар авчээ.

Харин Өмнөд Америк дахь халдварын голомтод тооцогдож буй Бразилд халдварын 710 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж, 37100 хүн нас баржээ. Тус бүс нутгийн орнуудаас Бразил, Перу, Чилид халдвар хамгийн их тархсан байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд дэлхий даяар халдварын тархалт саарч буй байдал ажиглагдсан бол дээр дурдсан орнуудад халдварын тохиолдлын тоо нэмэгдсэн байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.